Skip to main content

Орон нутгийн төсвөөр 280 хүүхдийн цэцэрлэг барилаа

Орхон аймаг анх удаа орон нутгийн төсвөөр 280 хүүхдийн цэцэрлэг барилаа
    Эрдэнэт хот үүсэн байгуулагдсанаас хойших 42 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа орон нутаг өөрийн төсвийн хөрөнгөөр буюу 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн цэцэрлэг байгуулж, хүлээлгэн өглөө. Бусад аймаг орон нутгуудтай харьцуулахад ч өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан анхны тохиолдол нь энэ юм байна.

    Тус цэцэрлэгийг Орхон аймгийн аж ахуйн нэгжүүд гүйцэтгэсэн бөгөөд шинэ цэцэрлэг нээгдсэнээр шинээр 42 ажлын байр бий болж нийт ажиллагсдын 95 хувь нь хамрах багийн нутагтаа амьдарч байгаа ажээ. Хотын төвөөс алслагдсан тойрогт ашиглалтад орсон шинэ цэцэрлэгийн хамран сургах тойргууд болох Цагаанчулуут Рашаант Уртын гол багуудын цэцэрлэгийн насны 390 хүүхэд бүртгэгдсэнээс өнөөдрийн байдлаар бага 4, дунд 4, ахлах 2, бэлтгэл 2, гээд нийт 12 бүлгийн 252 хүүхэд сурч, хөгжиж байна. Эдгээрээс анх удаа цэцэрлэгт явж буй 170 хүүхэд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй