Skip to main content

Есдүгээр сарын 14-нөөс орон сууцны айл өрхийг дулаанаар хангана

Есдүгээр сарын 14-нөөс орон сууцны айл өрхийг дулаанаар хангана
    Орон сууцны айл өрхүүдийг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн дулаанаар хангахаар бэлтгэл ажил хангагджээ. Халаалт тавихтай холбоотойгоор айл өрхүүд шугамын болон орон сууцны засвар үйлчилгээг дуусгах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.Эрдэнэт хотын өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд “Эрдэнэт Ус” ДТС ОНӨХК 300 орчим сая төгрөгийн засвар үйлчилгээний ажлыг хийсэн бөгөөд орон сууцны айл өрх, ААН-ийг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн дулаанаар хангах бэлтгэл ажлыг бүрэн хийжээ.

    Энэ өвөл орон сууцуудаас гадна 1200 орчим ААН халаалт авна. Харин 2017 онд өргөтгөл гаргасан 34 айл өрхөөс шалтгаалж, залгаа орон сууц байранд гарсан дулааны алдагдал, доголдлыг арилгах хүндрэлүүд гарч байгааг албаны хүн хэлж байна. Мөн 2018 он гарснаас хойш 36 айл өрх дахин балконоо өргөтгөсөн, 37 айл шугам өөрчилсөн нь шалгалтаар илэрсэн байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа нь ихээхэн хүндрэл болж байна гэсэн юм.

    Дулаан өгөхтэй холбоотойгоор зарим засвар үйлчилгээгээ дуусгаагүй айл өрхүүдэд эрсдэл гарч болзошгүй тул, засварын ажлыг яаралтай дуусгах, СӨХ-нууд халаалтын босоо шугамуудыг шалгах шаардлагатай. Мөн орон сууцны дээд доод давхрын айл өрхүүд хий авах үеэр эзэнтэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.

    Халаалт дулаан тавих ажил ойролцоогоор 7 хоног үргэлжилдэг ч энэ намрын тухайд 9-р сарын 14, 15, 16 өдрүүдэд багтаан халаалтаар бүрэн хангахаар ажиллаж байгаа ба ирэх 10-р сарын 1-нээс 400 гаруй тусгайлсан ААН-ийг дулаанаар хангаж эхэлнэ. Дашрамд дурдахад, өмнөх жилүүдэд Говилын орон сууцны айл өрхүүд өр төлбөрөө барагдуулаагүйн улмаас халаалтаар түр хугацаанд хязгаарласан. Гэвч орон нутгийн удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу нээсэн ч өнөөдрийг хүртэл ямар ч тооцоо, төлбөр хийгээгүй. Мөн төрийн байгууллагууд 18 орчим сая төгрөгийн өр төлбөртэй байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


Зочин3 days ago 66.181.188.50

øнøøдøp2018оны 9сарын 15 халаалт тавих нь битгий хэл байрандаа хøлдøж vхэх гээд сууж байна дулааны диспетчерт нь хэлэх гэхээр 7 хононо юун сvртэй юм гээд байх юм энэ Батлут гэж олигтойхон шаардчих хэрэгтэй ш дээ одоо vед бид нар хаана амьдараад байнаа ойлгохгvй байна