Skip to main content

“Монгол ногоо” төсөл амжилттай хэрэгжиж байна

    Швейцарийн хөгжлийн агентлагийн хөрөнгө оруулалтаар “Монгол фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТТБ-тай хамтран Монгол улсад хэрэгжиж байгаа “Монгол ногоо” төсөл нь 2018 онд Орхон аймгийн Баян-Өндөр суманд амжилттай хэрэгжиж байна.

     Тус сумаас “Жишиг гудамж”, “Загвар өрх”, “Эко сургууль”, “Эко цэцэрлэг”-үүдийг тус тус сонгон шалгаруулж, тэдэнд чиглэсэн өрхийн амжиргааны түвшинг дээшлүүлэх, бүлгийн зохион байгуулалтаар ажлын байрыг бий болгох зорилготой төсөл юм. Энэхүү төслийн ажлын хэсэгт Баян-Өндөр сумын холбогдох мэргэжилтнүүд болоод ХХААГ, Төслийн орон нутгийн зохицуулагч нар ажиллаж төсөлд оролцогчдыг сонгон шалгаруулалт хийхэд “Жишиг гудамж”-аар Даваат багийн Ундаргын хэсгийн 20 өрхтэй гудамж, “Эко сургууль”-аар Эрдэнэ багийн 20-р сургууль, “Эко цэцэрлэг”-ээр Говил багийн 2-р цэцэрлэг, “Жишиг өрх”-өөр Яргуйт багийн иргэн Б.Түвшинбаяр, Баянбулаг багийн иргэн Б.Цогтсайхан нарын өрх тус тус сонгогджээ.

    Төслийн багаас дээрх ажилд 38 сая төгрөгийн санхүүжилт үзүүлсэн бөгөөд ногоо тарих үр үрсэлгээ, суулгац болоод бүхий л багаж тоног төхөөрөмжөөр ханган ажиллажээ. Жишиг гудамжаар шалгарсан Даваат багийн Ундаргын 15, 16-р гудамжны айл өрхүүдийн тариалалт амжилттай явагдаж байна. Эдгээр айл өрхүүдэд 32м2-тай 5 хүлэмж олгосон бөгөөд Баян-Өндөр сум, төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар дээрх 16 айл өрхүүдийн дунд гүний худгийг гаргах ажил хийгдсэнээр өрхүүд ногоо усалгааны асуудлаа шийдсэн байна.

     Баян-Өндөр сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэн, төслийн зохицуулагч нар хамтран тариалалтын явцад сургалтуудыг зохион байгуулж газар дээр нь биечлэн заавар зөвлөгөөг өгч ажилжээ. Хүлэмж болон хүнсний ногоо тариалсан талбайгаас өөрсдийн хэрэгцээг хангаж мөн зах зээлд нийлүүлж байна. Үр бүтээлтэй ажиллаж арвин ургац хураасан нэг өрхийг шалгаруулж хүлэмжийг нь үнэ төлбөргүйгээр олгох ажээ.
“Монгол ногоо” төсөл амжилттай хэрэгжиж байна
“Монгол ногоо” төсөл амжилттай хэрэгжиж байна
“Монгол ногоо” төсөл амжилттай хэрэгжиж байна
“Монгол ногоо” төсөл амжилттай хэрэгжиж байна
“Монгол ногоо” төсөл амжилттай хэрэгжиж байна
“Монгол ногоо” төсөл амжилттай хэрэгжиж байна

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


Зочин3 days ago 162.158.91.217

mah ideed zalhsan humuus gazar tarialan erhelj bna