Эрдэнэт

Монгол зэс корпорацийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зардлагдлаа

Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн төдийгүй, Монголын ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ШУТИС-н харъяа Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн Сургуульд суралцагч оюутнуудын дунд Монголын Зэс Корпорацийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрийг 2018-2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлж байна.

БАКАЛАВР

Хөтөлбөрийг зарлах хугацаа: 2018 оны 9-р сарын 3-ны өдөр 
Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 9-р сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл 
Материал хүлээн авах: Материалыг битүүмжтэй дугтуйд хийж Монголын Зэс Корпорацийн хаягруу шуудангаар эсвэл info@mcc.mn электрон шуудан хаягаар илгээсэн байна. 
Албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 17, Блю Скай Тауэр, 8-р давхар 
Дэлгэрэнгүй мэдээлэл авах, холбоо барих дугаар: 7812 7812 
Хамрах хүрээ: Эрдэнэт Технологийн сургуулийн 2,3,4-р курсын оюутнууд

Тавигдах шаардлага
Үндсэн
1.1 Сурлагын голч дүн: 3.0 ба түүнээс дээш байх ба үүнийгээ дүнгийн хуудас, холбогдох баримтаар баталгаажуулсан байна. 
1.2 Сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо сурлага, хичээл зүтгэлээр тэргүүлэгч байх; 
1.3 Мэргэжлийн болон оюутны хөгжлийн уралдаан тэмцээнд амжилт гаргаж байсан эсхүл олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог бол нотлох баримт, материалуудыг хавсаргах; 
1.4 Өөр сургалтын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Нэмэлт: (заавал хангах шаардлага биш бөгөөд нэмэлт мэдээлэл болно) 
2.1 Тухайн оюутны ам бүлээс 2 ба түүнээс дээш оюутан суралцдаг бол үүнийгээ нотлох бичиг баримтыг хавсаргах; 
2.2 Тэтгэлэгт хамрагдах оюутны ар гэр амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой бол үүнийгээ нотлох тодорхойлолт, бичиг баримтыг хавсаргах (нийгмийн халамжийн байгууллага эсхүл багийн засаг даргын тодорхойлолт). 
2.3 Тэтгэлэгт хамрагдах оюутан нь хагас болон бүтэн өнчин бол нотлох бичиг баримтыг хавсаргах.

Бүрдүүлэх материалын жагсаалт: 
• Анкет, (Хуудасны доорх формыг бөглөн хүсэлт илгээж татаж авна); 
• Баталгаажсан дүнгийн хуулбар; 
• Өөрийн мэдээлэл, зорилго, хүсэл эрмэлзлэл зэргийг багтаасан “Эрдэнэтийн ирээдүй ба миний оролцоо” сэдэвт танилцуулга эссэ бичиж ирүүлнэ. (Arial-11 фонтоор 1000 үгэнд багтаан бичигдсэн байна) 
• Оюутны амжилт, хичээл зүтгэлийг илэрхийлэх баримтууд; (тодорхойлолт, шагнал урамшууллын хуулбар гэх мэт) 
• Хэрэв нэмэлт шаардлагын аль нэг эсхүл хэд хэдэн шаардлагыг хангаж байгаа бол холбогдох баримтууд.

Тэтгэлгийн хэмжээ: 
Тэтгэлэгт шалгарсан оюутны тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% даах ба нийт 40 кредитээс хэтрэхгүй байх.

Сонгон шалгаруулалт: 
Үндсэн шаардлагыг материал өгч буй бүх оюутнууд хангасан байвал зохих бөгөөд харин нэмэлт шаардлага нь тэтгэлэгт тэнцэх нөхцөлийг нэмэгдүүлнэ. Оюутнуудын ирүүлсэн материалд үндэслэн Монголын зэс корпорациас томилогдсон сонгон шалгаруулалтын комисс шалгаруулалтыг явуулна.

Эхний шат: 
Ирүүлсэн материалд үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулж тэнцсэн оюутнуудыг 2018 оны 9-р сарын 19-ний өдөр Сургуулийн сургалтын албаар дамжуулан зарлана.

Сүүлийн шат: 
Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнуудыг 9-р сарын 20, 21-ний өдрүүдэд ярилцлаганд урих ба эцсийн шатны сонгон шалгаруулалтаар 3 хүртэлх оюутныг сонгон шалгаруулж тэтгэлэг олгоно.

МАГИСТР

Хөтөлбөрийг зарлах хугацаа: 2018 оны 9-р сарын 3-ны өдөр 
Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 9-р сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл 
Материал хүлээн авах: Материалыг битүүмжтэй дугтуйд хийж Монголын Зэс Корпорацийн хаягруу шуудангаар эсвэл info@mcc.mn электрон шуудан хаягаар илгээсэн байна. 
Албан ёсны хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 17, Блю Скай Тауэр, 8-р давхар 
Дэлгэрэнгүй мэдээлэл авах, холбоо барих дугаар: 7812 7812 
Хамрах хүрээ: Эрдэнэт Технологийн сургуулийн магистрын оюутнууд

Тавигдах шаардлага: 
Үндсэн: 
1.1 Сурлагын голч дүн: 3.0 ба түүнээс дээш байх ба үүнийгээ дүнгийн хуудас, холбогдох баримтаар баталгаажуулсан байна. 
1.2 Сурах хүсэл эрмэлзэлтэй, анги хамт олноо сурлага, хичээл зүтгэлээр тэргүүлэгч байх; 
1.3 Мэргэжлийн болон оюутны хөгжлийн уралдаан тэмцээнд амжилт гаргаж байсан эсхүл олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог бол нотлох баримт, материалуудыг хавсаргах; 
1.4 Өөр сургалтын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Нэмэлт: (заавал хангах шаардлага биш бөгөөд нэмэлт мэдээлэл болно) 
2.1 Тухайн оюутны ам бүлээс 2 ба түүнээс дээш оюутан суралцдаг бол үүнийгээ нотлох бичиг баримтыг хавсаргах; 
2.2 Тэтгэлэгт хамрагдах оюутны ар гэр амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой бол үүнийгээ нотлох тодорхойлолт, бичиг баримтыг хавсаргах (нийгмийн халамжийн байгууллага эсхүл багийн засаг даргын тодорхойлолт). 
2.3 Тэтгэлэгт хамрагдах оюутан нь хагас болон бүтэн өнчин бол нотлох бичиг баримтыг хавсаргах.

Бүрдүүлэх материалын жагсаалт: 
• Анкет, (Хуудасны доорх формыг бөглөн хүсэлт илгээж татаж авна); 
• Баталгаажсан дүнгийн хуулбар; 
• Магистрын хөтөлбөрийн судалгааны сэдвийн хураангуй (Arial-10 фонтоор 1000 үгэнд багтаан бичигдсэн байна) 
• Оюутны амжилт, хичээл зүтгэлийг илэрхийлэх баримтууд; (тодорхойлолт, шагнал урамшууллын хуулбар гэх мэт) 
• Хэрэв нэмэлт шаардлагын аль нэг эсхүл хэд хэдэн шаардлагыг хангаж байгаа бол холбогдох баримтууд.

Тэтгэлгийн хэмжээ: 
Тэтгэлэгт шалгарсан оюутны тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 70%

Сонгон шалгаруулалт: 
Үндсэн шаардлагыг материал өгч буй бүх оюутнууд хангасан байвал зохих бөгөөд харин нэмэлт шаардлага нь тэтгэлэгт тэнцэх нөхцөлийг нэмэгдүүлнэ. Оюутнуудын ирүүлсэн материалд үндэслэн Монголын зэс корпорациас томилогдсон сонгон шалгаруулалтын комисс шалгаруулалтыг явуулна.

Эхний шат: 
Ирүүлсэн материалд үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулж тэнцсэн оюутнуудыг 2018 оны 9-р сарын 19-ний өдөр Сургуулийн сургалтын албаар дамжуулан зарлана.

Сүүлийн шат: 
Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнуудыг 9-р сарын 20, 21-ний өдрүүдэд ярилцлаганд урих ба эцсийн шатны сонгон шалгаруулалтаар 2 хүртэлх оюутныг сонгон шалгаруулж тэтгэлэг олгоно.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ

МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ZochinSep 6, 2018 202.9.43.148

Mongol zes korporatsi hezee haana uussen, yu erhelj bsan, horongiin eh uusver ni yu boloh, Ulsad hedii hemjeenii tatvar toldog bsan zergiig medmeer baih yum. Medeh yum gevel 2016onii 06 sariin 27-noos genet garch irsen kompani daa. getel Mongoliin tomoohond oroh undesnii kompaniud avch chadaagui, barag medee ch ugui baih, Erdenetiin geed bgaa bolohoos Monrostsvetmet negdliin 49 huvi ch bas orj bgaa, mongoldoo avchirsan geed bgaa ni sonin. uuh tuuhee meduulmeer yum.