Skip to main content

Томоохон ААН, ХХК-иуд гаднах талбайн засвар, тохижилт хийнэ

Томоохон ААН, ХХК-иуд гаднах талбайн засвар, тохижилт хийнэ
     Орхон аймгийн хэмжээнд хэд хэдэн аж ахуйн нэгж байгууллага гаднах тохижилтоо сайжруулж засварласан ч хотын төвийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, гэмт хэрэг зөрчил гарах эрсдэлтэй худалдаа үйлчилгээний газар, эвдрэл гэмтэлтэй зам талбай байсаар байна. Ялангуяа томоохон үйлчилгээний төв, зах, худалдааны төв, зочид буудлуудын гадна өнгө үзэмжийг сайжруулах, тохижилт хийхэд анхаарч ажиллах нэн шаардлагатай байгаа.

    Тэгвэл энэ чиглэлд аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд засаж тохижуулах шаардлагатай зам, гадаад орчинд засвар үйлчилгээ хийх саналын дагуу орон нутгаас заавар, зураг төслийг боловсруулан хамтран ажиллахаар болжээ.Өнгөрсөн жил аймгийн Засаг даргын үүрэг даалгаврын дагуу тухайн байгууллагуудад албан бичиг хүргүүлж байсан. Тодорхой тооны аж ахуй нэгж, байгууллага гаднах тохижилтоо сайжруулах засварласан ч хариултгүй, ажил эхлээгүй, засвар тохижилт хийх шаардлагатай газрууд ч байна.

    Тодруулбал, “Хүлэг” хүнсний зах, “Сансар” төвийн орчим, “Зохимж” дэлгүүрийн зам, Үйлчилгээний төв орчим дахь зам талбайг дурдаж болох юм. Тиймээс эдгээр байгууллагуудын эздийг аймгийн Засаг дарга холбогдох албаныхны хамт хүлээн авч орон нутаг, ХХК-иуд хэрхэн уялдаа холбоотой ажиллах тал дээр хэлэлцэж, нийгмийн хариуцлагын хүрээнд зөвшилцөлд хүрсэн байна.

    Энэ үеэр Куветын гудамжнаас “Баян” худалдааны төв орчмын зураг төлөвлөлтийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хотын ерөнхий төлөвлөлтийн архитектор, хотын захирагчийн албанаас танилцуулсан бөгөөд худалдаа үйлчилгээний газруудын эзэд ч тус ажлыг дэмжин санал сэтгэгдлээ илэрхийлсэн байна.“Хүлэг” хүнсний зах орчимд олон аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хотын захирагчийн алба, бусад мэргэжлийн байгууллагуудаас хэмжилт хийж, тус бүрийн харьяаллын газрыг зааж өгснөөр хувийн хэвшлийн ХХК-иуд хөрөнгө төсвөө нийлүүлж, хамтарч тохижуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


kSep 7, 2018 172.68.110.36

холбооноос барилагчдын талбай хүртэлх замыг засах уу яах уу


ЭТSep 6, 2018 202.131.243.190

9 эрдэнэ орчимын гадна талбай, автомашины зогчсоолыг янзуулахгүй бол арай дэндэж байнаа