Skip to main content

Та татварын тайлангаа хугацаанд нь илгээсэн үү ?

    ААНОАТ-ын тайлан, Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайлан, ТТАМНАТ-ийн тайлан зэрэг улирлын тайлангуудыг дараах хугацаанд илгээдэг юм байна. Тухайлбал, 1-р улирлын тайланг 4 сарын 20-ны дотор, 2-р улирлын тайланг 7 сарын 20-ны дотор, 3-р улирлын тайланг 10 сарын 20-ны дотор, 4-р улирлын тайланг дараа оны 2 сарын 10-ны дотор тус тус илгээнэ.

    НӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор сар бүр илгээнэ. Өөрөөр хэлбэл 1 сарын тайланг 2 сарын 10-ны дотор, 2 сарын тайланг 3 сарын 10-ны дотор, 4 сарын тайланг 5 сарын 10-ны дотор, 5 сарын тайланг 6 сарын 10-ны дотор, 7 сарын тайланг 8 сарын 10-ны дотор, 8 сарын тайланг 9 сарын 10-ны дотор,9 сарын тайланг 10 сарын 10-ны дотор,10 сарын тайланг 11 сарын 10-ны дотор,11 сарын тайланг 12 сарын 10-ны дотор,12 сарын тайланг дараа оны 1 сарын 10-ны дотор илгээх юм байна.

    Хэрвээ татварын тайлангаа хуулийн хугацаанд илгээхгүй болон огт илгээхгүй бол Зөрчлийн тухай хуулийн 11.19.6.1-д заасны дагуу ААНБ-д 1500000 төгрөгийн хариуцлага хүлээлгэдэг ажээ.

    Иймээс татвар төлөгч та бүхэн үүргээ биелүүлж, эрсдэлээс сэргийлэн татварын тайлангаа яг цагт нь илгээж байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй