Skip to main content

Орхон аймгийн баяр наадамд 300 гаруй хурдан хүлэг уралдлаа

Орхон аймгийн баяр наадамд эрлийз гурав, монгол зургаан нийт есөн насны 300 орчим хурдан хүлэг уралдлаа. Хурдан морьдын уралдаанд Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай Булган, Орхон, Улаанбаатар, Дорнод, Төв, Сэлэнгэ, Өмнөговь аймгаас улсын алдарт нэг, аймгийн алдарт 31, сумын алдарт 10, залуу уяачид оролцож, нутаг нутгийн хурдан хүлгийн чансааг харуулсан баяр наадам боллоо. Үүнээс Булган аймгийн Хутаг-Өндөр, Хөвсгөл аймгийн тариалан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяачдын уяасан хүлгүүд өнгөтэй уралдаж олон айраг түрүү авлаа.

Дааганы уралдаанд 40 гаруй хурдан даага уралдсанаас Орхон аймаг, Баян-өндөр сумын уяач Дашдаваагийн Оюунбаатарын хул даага түрүүлж, аман хүзүүнд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Ганбатын Батмөнхийн хээр даага орсон бол айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Баатарын Мэндсайханы хүрэн халзан даага, айргийн дөрөвт Орхон аймгийн Жаргалант сумын уяач Цэдэн-Ишийн Гантогтохын хонгор даага, айргийн тавд Орхон аймаг Баян-Өндөр сумын уяач Л.Амарсайханы хул даага орлоо.

Шүдлэн морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Энхтэгшийн Мөнхболдын хүрэн үрээ түрүүлсэн бол аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Бямбаагийн Цэвээнсүрэнгийн сартай хүрэн, айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Баатарын Мэндсайханы бор, айргийн дөрөвт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Ганбатын Батмөнхийн хүрэн алаг, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Мягмарсүрэнгийн Мөнхбатын сартай хүрэн орлоо.

Хязаалан морьдын уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач Акевийн Пүрэвбаатарын хул морь түрүүлж, Сэлэнгэ аймгийн сант сумын уяач Чойжилын Балжиннямын мөнгөн хул аман хүзүүнд, гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Энхтэгшийн Мөнхболдын бор морь, дөрөвт Булган аймгийн Орхон сумын уяач Чойжамцын Очирболдын улаан хээр морь, тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Мягмарсүрэнгийн Мөнхбатын халиун морь орлоо.

Од хийморийн билгэдэл хурдан соёолонгийн уралдаанд хурдан шандаст 72 хүлэг уралдсанаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Жамбалдоржийн Батсуурийн жигүүр хул түрүүлж, аман хүзүүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рэнцэнгийн Дэлгэрийн цавьдар халзан, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач Нямсүрэнгийн Сэр-Одийн тэлмэн халзан, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Нямжавын Норовжамцын хул хээр, айргийн тавд Ёндонгийн Энхтайвангийн хонгор соёолон орлоо.

Хурдан азарганд 50 орчим азарга уралдсанаас улсын алдарт Орхон аймгийн, Баян-Өндөр сумын уяач Доржийн Баясгалангийн хүрэн азарга түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Аюушийн Энхтөрийн хонгор азарга аман хүзүүнд орлоо. Айргийн гуравт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уяач хар азарга, айргийн дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Зэсэндэмбийн Тэмүүжингийн бор азарга, айргийн тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Жигжидсүрэнгийн Золбоогийн бор азарга орлоо.

Харин их насанд хамгийн олон буюу 82 хурдан хүлэг гарснаас Орхон аймгийн алдарт уяач Мөнхөөгийн Мөнхбаярын тогос хээр түрүүлж, аман хүзүүнд Орхон аймгийн Жаргалант сумын уяач Батчулууны Батбаатарын зээрд морь, гуравт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Мөнхбаярын Алтангэрэлийн халтар морь, дөрөвт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Пүрэвжавын Пүрэвлхагвын саарал морь, тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Авирмэдийн Алтангэрэлийн саарал алаг морь орлоо.

Эрлийз бага насанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Сэнгээгийн Энх-Амгалангийн хар даага түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Эрдэнэбатын Эрдэнэбилэгийн сартай халтар даага аман хүзүүнд орлоо. Гуравт Булган аймгийн Сэлэнгэ уяач Энх-Амгалангийн Төрмөнхийн сартай хээр, дөрөвт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уяач Минжингийн Дашням буурал морь, тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Зэсэндэмбийн Тэмүүжингийн хээр даага орлоо.

Эрлийз дунд насанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Зэсэндэмбийн Тэмүүжингийн хонгор морь түрүүлж, аман хүзүүнд Булган аймгийн Сэлэнгэ сумын уяач Хишигсүрэнгийн Элдэв-Очирын сартай хүрэн морь, гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Буян-Өлзийгийн Жаргалсайханы халтар хээр морь, дөрөвт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уяач Минжингийн Дашнямын зээрд морь, тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Оргодолын Гомбын зээрд морь орлоо.

Эрлийз дээд насанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Мягмардоржийн Энхболдын шарга морь түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Эрдэнэбатын Эрдэнэбилэгийн хүрэн морь аман хүзүүнд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Батнасангийн Ууганбаярын халиун морь гуравт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Содномдоржийн Гантөмөрийн хул морь дөрөвт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Лхагвын Эрдэнэбатын хүрэн халзан морь тавд хурдаллаа.

Наадам-2018. Хурдан морь.
Наадам-2018. Хурдан морь.
Наадам-2018. Хурдан морь.
Наадам-2018. Хурдан морь.
Наадам-2018. Хурдан морь.
Наадам-2018. Хурдан морь.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй