Skip to main content

Орхон аймгийн баяр наадамд Б.Зоригтбаатар түрүүлж, О.Мөнх-Ирээдүй үзүүрлэлээ

Орхон аймгийн баяр наадамд хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан, хүч бяраа үзлээ. Үүнээс үзүүр түрүүнд Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат, Бөх билэгт дэвжээний бөх, аймгийн заан Б.Зоригтбаатар түрүүллээ. Тэрээр Булган аймгийн Тэшиг сумын харъяат, Булган хан дэвжээний бөх аймгийн “Харцага” О.Мөнх-Ирээдүйтэй үзүүр түрүүнд тунаж үлдэн, 8 давж, аймгийн “Арслан” цолны болзол хангаж, наадамчин олныг баясгалаа. Харин долоо давсан аймгийн харцага О.Мөхн-Ирээдүй аймгийн заан цол хүртсэн юм. Мөн Завхан аймгийн Завхан мандал сумын харъяат, аймгийн начин Б.Хүдэрчулуун 6 давж, аймгийн “Харцага” цолны болзол хангасан юм. Дашрамд дурдахад хүчит 256 бөх зодоглосноос шинээр дөрвөн сумын “Заан” цолтон, аймгийн “Начин” цолны болзол хангалаа. Тодруулбал Ховд аймгийн Буянт сумын харъяат, сумын заан О.Цэрэнчимэд, Сэлэнгэ аймгийн Сант сумын харъяат, сумын заан О.Одсүрэн, Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат, сумын заан Б.Очир, Орхон аймгийн Жаргалант сумын харъяат сумын заан Ш.Билгүүндалай нар 5 давж аймгийн “Начин” цол хүртлээ.
Наадам-2018. Бөхийн барилдаан.
Наадам-2018. Бөхийн барилдаан.
Наадам-2018. Бөхийн барилдаан.
Наадам-2018. Бөхийн барилдаан.
Наадам-2018. Бөхийн барилдаан.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй