Монголын Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр, Орхон аймгийн баяр наадмын нээлт боллоо. Мөн энэ өдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо.
Жагсаалд Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 186-р анги, Орхон аймгийн Цагдаагийн болон Онцгой байдлын газрын дайчид, алба хаагчид оролцлоо.








