Skip to main content

ФОТО: Эрдэнэт үйлдвэрээс хөдөлмөрийн баатар шинээр төрлөө

    Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус үйлдвэрийн ажилтан, уурхайчдыг төрийн дээд одон, медаль гардуулах ёслол өнөөдөр захиргааны 2 дугаар байрны "Оюу" танхимд боллоо.

     Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн сайчуудад төрийн дээд шагнал гардуулахын өмнө Ерөнхий захирал Х.Бадамсүрэн түүхт 40 жилийн ойтойгоо золгож буй Эрдэнэт үйлдвэрээс Хүдрийн ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсгийн өрмийн машинч Б.Батбаярыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, Геологи хайгуулын ангийн ахмад ажилтан, Төрийн соёрхолт Г.Сандуйжав, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Э.Доржболд, Авто тээврийн байгууллагын Уулын технологийн тээврийн хэсгийн дарга Д.Чадраабал нарыг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор тус тус шагнасныг баяртайгаар дуулгасан.

    Шинэ хөдөлмөрийн баатар, гавьяатуудад шагналыг энэ сарын 9-ний өдөр төрийн ордонд гардуулах аж. Тэгвэл үндэсний их баяр наадмын босгон дээр Эрдэнэт үйлдвэр ХХК-д олон жил үр бүтээлтэй ажиллаж, Монгол улсын хөгжил цэцэглэлт, Эрдэнэт үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх, улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд их хувь нэмэр оруулж, хүндтэй гавьяа байгуулсан хөдөлмөрийн сайчууд, ахмад уурхайчдад Орхон аймгийн ИТХТ-ийн дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Төрийн дээд одон медаль гардуулж, баяр хүргэв.

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Техникийн хэлтсийн орлогч дарга В.Өлзийхутаг, Ил уурхайн гагнуурчин Н.Чулуунгэрэл , Авто тээврийн байгууллагын ахмад ажилтан Ё.Машбат, Баяжуулах үйлдвэрийн хэсгийн дарга Л.Баяраа нарын 10 хүнийг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор, Ил уурхайн автогрейдерийн машинч В.Тавхай, Автотээврийн байгууллагын Тэргүүлэх эрчим зүйч А.Батдорж, Баяжуулах үйлдвэрийн Мэдээлэл хамгааллын тэргүүлэх инженер Д.Амаржаргал, Засвар механикийн заводын Тоног төхөөрөмжийн засварчин С.Чулуунбаатар, Тээвэр ложистикийн албаны Ахмад ажилтан Х.Дармаа, Дулааны станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ нарын 70 хүнийг Алтан гадас одонгоор, Ил уурхайн Эдийн засгийн албаны дарга Д.Сувд-Эрдэнэ, Авто тээврийн байгууллагын жолооч Ц.Чүлтэмсүрэн, Баяжуулах үйлдвэрийн засварчин Р.Даваажав, Дулааны цахилгаан станцын Зуухны хэсгийн дарга Э.Эрдэнэбаяр, Хууль эрхзүйн газрын Тэргүүлэх хуульч Ж.Отгонбаяр нарын 39 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг хүндэтгэлтэйгээр гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ. Ийнхүү хэдхэн хоногийн өмнө Д.Сүхбаатарын одонгоор шагнагдсан 40 жилийн түүхтэй, зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон зургаа дахь хөдөлмөрийн баатраа өлгийдөж, гавьяат цолтны эгнээг гурван эрхмээр нэмлээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 1
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ZochinJul 12, 2018 172.68.254.140

40 jil erdenet uildvert ajillaj baij oin medalias uur medallgui hun bj l bna shude.uildvert 40 jil ajillaj bga hun 7 l bdag gesen. 40 jileeree gants altangadas boltugai ch avchih bhdaa gej ter hun goridoj huleesen bhda.