Skip to main content

Орхон аймгийн төгсөгчид 2500 орчим хуваариас сонголт хийнэ

Орхон аймгийн төгсөгчид 2500 орчим хуваариас сонголт хийнэ
    Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь сонголт улс орон даяар долдугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд болох бөгөөд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Орхон аймгийн тухайд 12-р ангийг 48 бүлгийн 1292, өмнөх оны 130 төгсөгч, нийт 2470 гаруй төгсөгч хуваарь сонголт хийх юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн мэдээгээр энэ жил 11 сурагч 800 оноо буюу дээд оноо авчээ.

    Тодруулбал математикаар 1, химээр 1, гадаад хэл буюу орос англи хэлээр 9 сурагч тус бүр 800 оноо авсан байна. Төгсөгчдийн оноог 8 бүлгээр жагсаагаад байгаа бөгөөд энэ жилийн улсын их дээд сургуулийн босго оноо 480, хувийн их дээд сургуулийн босго оноо 410 байгаа аж.Энэ жил Орхон аймгийн хэмжээнд өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 2470 хүүхэд хуваарь сонголт хийх бөгөөд манай аймагт 2500 орчим хуваарь ирсэн гэнэ.

    Харин сурагчид Монголын их дээд сургуулийн консорциумын албан ёсны хуваарь тараалт эхлэхээс өмнө хувийн их дээд сургуулиас сонголт хийж бичиг баримтаа хураалгаснаар албан ёсны, гадны болон дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хуваарь сонголтыг авах эрх хязгаарлагдана гэдгийг холбогдох албанаас сануулж байна.

    Дашрамд дурдахад, энэ жил МҮЭХ-ны дэргэдэх хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Орхон аймгаас сурах чин хүсэл эрмэлзэлтэй, бүтэн өнчин төгсөгчдийг босго оноо 400 хүрсэн тохиолдолд хөдөлмөрийн эдийн засаг,хүний нөөцийн менежмент,нийгмийн халамж хамгаалал,хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан, нягтлан бодох бүртгэл гэсэн 5 мэргэжлээр элсүүлэн 4 жил 100 хувийн тэтгэлэгтэй сурах боломжийг олгож байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинJul 8, 2018 202.131.243.186

эрдэнэтийн сурлагын чанар мууджээ. Миний хүүхэд 6 хичээлээр бүгдэд нь 800 оноо авч байсан. Тэр жил 30-аад хүүхэд 800 оноо авч байсан.