Skip to main content

Хүүхдийн мөнгөний хамрах хүрээ нэмэгдлээ

Хүүхдийн мөнгөний хамрах хүрээ нэмэгдлээ
    Монгол Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар 40 дугаар тогтоол батлагдан гарч бүх хүүхдийн 80 хувьд харгалзах босго шугамыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 06 дугаар сар 14-ний өдрийн тушаалаар Өрхийн мэдээллийн нэгдсэн сан бүртгэлтэй өрхийн 670 ба түүнээс доогуур оноотой байхаар шинэчлэн баталсан билээ.

    Ингэснээр улсын хэмжээнд нийт хүүхдүүдийн 80 хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжтой болж байна. Харин манай аймгийн тухайд нийт өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдсан өрхийн 90 гаруй хувь нь хүүхдийн мөнгө авах эрхтэй болж байна.

    Өмнө нь босго оноо 554 байхад 22398 хүүхэд хамрагдаж байсан бол 670 болсноор 27517 хүүхэд хамрагдах боломжтой боллоо. Ингэснээр манай аймагт 3033 хүүхэд хүүхдийн мөнгөнд хамрагдахгүй үлдэж байна. 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй