Skip to main content

ББ цувралын 3-р ботийг 2018 оны нийт төгсөгчидөд бэлэглэнэ

        Энэ онд Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиа 43846 хүүхэд харин их, дээд сургуулиа 34700 оюутан дүүргэж байна. Жигүүрээ дэлгэж буй нийт ЕБС төгсөгчид болон амьдралын гараагаа эхлэж буй нийт оюутнууддаа #ББ номын зохиогч Бат-Өлзийн Бат-Эрдэнэ баяр хүргэн #ББ цувралын гутгаар боть “ХАР ЦАГААН” ботийг үнэгүй бэлэглэхээр шийджээ.

ББ цуврал номын 1-р боть “Үг ухаан төрүүлдэг”, 2-р боть “Ухаарал” нэрээр хэвлэгдэн гарч номын сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдан олон нийтэд хүрээд байна. Тухайн ном нь 10000 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг бөгөөд тус цувралын “ХАР ЦАГААН” нэртэй гутгаар ботийг 2018 оны 6 дугаар сарын 15-с эхлэн www.baterdene.mn сайтаас үнэ төлбөргүй татан авч унших боломжтой боллоо. Гар утаснаасаа татан авч уншихыг хүсвэл play store болон app store-с Baterdene гэж бичин хайж түүний АПП-с үнэгүй татаж аваарай.

Тус номын зохиогч Б.Бат-Эрдэнэ:

- “Амьдралын их далайд хөл тавьж буй дүү нартаа өөрийн оюуны бүтээлээ үнэгүй хуваалцаж буйдаа баяртай байна. Миний бичсэн үг залууст ухаарал, урам зориг, эрч хүч өгөх болтугай” гэж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй