Skip to main content

“Эрдэнэт үйлдвэр"-ийн ТУЗ-ийн шийдвэрийг шүүхээс цуцалжээ

    6 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрөөс томилогдсон төлөөлөн удирдах зөвлөл хуралджээ. Уг хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулахаар өнөөдөр Орхон аймагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өөрийн биеэр ирж “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн Оюу танхимд танилцууллаа.

    Улаанбаатар хотод болсон хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар,ерөнхий захирлын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг,үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирлыг үүрэг гүйцэтгэгч , ерөнхий инженер Д.Эрдэнэцогтыг 6 сарын 14-ний өдрөөр таслан үүрэгт ажлаас нь чөлөөлөх,мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогчоор Д.Дэлгэрбаярыг, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, ерөнхий инженерээр Т.Батмөнхийг, хөгжил, их барилгын асуудал эрхэлсэн орлогчоор Д.Эрдэнэцогтыг томилох шийдвэрийг гаргажээ.

    Гэсэн ч үүнийг Монголын зэс корпорац буюу 49%-ийн зүгээс хууль бус гэж үзэн, ажил хүлээлцээгүй юм. Мөн “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн бүтцэд өөрчлөлт оруулах шийдвэрийг нийслэлийн Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс захирамж гарч түдгэлзүүлсэн байна.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн дагуу зургадугаар сарын 12, зургадугаар сарын 14-ны өдрийн захирамжаар дараах даалгавруудыг өгсөн аж. Үүнд:

-Төрөөс томилогдсон "Монголросцветмет" ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт,

-Төрөөс томилогдсон ТУЗ-д дахин хуралдах, аливаа шийдвэр гаргахгүй байхыг ТУЗ-д,

-Төрөөс томилогдсон ТУЗ-ийн дарга болон Ерөнхий захирал нарт ТУЗ-өөс гаргасан аливаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байхыг шүүхээс тус тус даалгасан байна.



Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 6
  • 2
  • 6
  • 0
  • 0
  • 4
  • 1
  • 7
  • 3

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

19 cэтгэгдэлтэй


ЗочинJun 19, 2018 172.68.255.154

Цэцийн дээр зөвхөн ХӨХ ТЭНГЭР БИЙ гэдэг биш билүү?


ЗочинJun 19, 2018 27.123.214.114

49 иин бууны нохой сайт


ЗочинJun 19, 2018 202.21.126.30

Шүүгчийн нэрийг арилгадаг нь ямар учиртай юм? Хуулийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа юм бол үхсэндээ айгаа вэ? Эсвэл шударга бусыг өмгөөлсөндөө ичээ юу?


ЗочинJun 18, 2018 150.129.142.210

49 Xubiin luibarchdiig zailuul xunii nuuciin zunug ubguniig ajild absan ur xuuxed xamaatan saganguudtai n xamgiin exleed zailuul aash zan xaricaa n adsaga aa adsaga


ЗочинJun 18, 2018 150.129.142.210

Ebi giin terguuldeg shudraga busiin xongil ch munch xuchtei bnadaa tolgoilogchiin n xuliig gozolzuulj asem nereer mongoliig urund oruulsanii n yliig asuuj Xamsaatnuudtai n xariuclaga toocox


ЗочинJun 17, 2018 111.207.7.150

Нэхэмжлэгчийн хуссэн болгоныг угийн зеруугуй аймаар хурдан биелуулдэг шуух байдаг гэнэ. алтан загасны улгэр шиг гое ч юмуу. Ямар хурдан олон юм шийддэгийн. Ганцыг л шийдээч.хаха


MglJun 15, 2018 172.68.255.94

Tor tomor nuuree haruulah tsag boljee


ZochinJun 15, 2018 112.72.14.52

Zahiin shuugch zahiramj gargan oort hariyalalgui gazart tudgelzuuleh, guitsetgeh zasaglaliin shiidveriig huchingui bolgodog muu zurshil togtjee. Ali ch shuuh hariyalaliin daguu shiidver gargadag gej oilgodog. Getel hervee shiideh gej bgaa bol Orhon aimgiin shuuheer shuudverleh asuudliig haa bsan UB hotiin duurgiin anhan shatnii shuugch zahiramj gargaj bgaa ni buruu uildel gej bodoj bna. Shuuhiin ene uildel ali 12onii songuulias ehtei. ter ued Ovorhangai aimagt 14 myangan songogchdiin sanalaar yalsan bsan MAN-iin 2 nohriig bas l UB hotiin duurgiin anhan shatnii shuugchiin zahiramjaar huchingui bolgoj AN 2 nohor UIH gishuun bolj bsan. Ter ued Toriin 3-n ondorlogiin erh medel AN-iin gart bsan shuu dee. Eronhiilogch ni Elbegdorj bsan. Ingej l huuli zavhruulj ehelsen dee. Shuuh shinechlegdeegui, harinch ulstorchdiin halaasnii shuuh bolchihood bnaa. Erdenet uildver, Monrostsvetmet negdliin 49 huviig huvid avsan yavdal bol AN-iin nohduud ali ertnees beldej beltgesen arga zali bsan shuu dee. Songuuli boloh ter zaagiig ashiglaj, 100 huvi mongoliin omch bolloo gej ard tumnii tarhiig ugaaj oorsoddoo onoo avah gej, nogoo talaas hiisen luivraa daldlah gej l Saihanbilgeer medegdel hiilgej, Mon henii ch medehgui Mongol zes korporatsi, zaluuhan zahiral olon niited il garch bsan martaagui bgaa. Odoo bol Mongol zes korporatsi geh ongolon daldlalt hiisen AN-iin tolgoid bsan nohduud shuuhiig hahuuldan Guitsetgeh zasaglaliin gar holiig tushij, oorsoddoo taalagdaagui uildel burt shuuhiin zahiramj garguulj bgaa ni Toriin ajliig unagaaj bna. AN zasag barij baihdaa, ter ued TOHoroon darga bsan Z. Enhbold tor omchoo medne gej Erdenet uildveriin zahiiraliin haalgiig Odhuu gegcheer evduulen orj bsan bilee. tegvel odoo MAN mon tor omchoo medej bna geed 49huviin nohduudiig zailuulah heregtei bnaa


ЗочинJun 15, 2018 66.181.161.112

Зөв 49% ёстой бантан хутгаж байгаа шүү луйварчид зайлжээ. Бадамсүрэнг бас зайлүүлах хэрэгтэй зөнөг өвгөн


ЗочинJun 14, 2018 60.31.125.206

Okay


UuganJun 14, 2018 112.72.14.79

Hunii nootsiin darga Hongor novshiig zailuulval taarna.erguu zonotson ovgon


ЗочинJun 14, 2018 122.201.31.227

МАН хууль шүүхийн дээр гарч, монгол улсын төр дампуурчээ


ЗочинJun 14, 2018 139.5.216.227

Цэцийн дүгнэлтийг дүүргийн шүүх доош хийдэг мөн сонин тогтолцоо юмаа.


mongolJun 14, 2018 217.118.79.40

hurdan zailuulaachee end nariig shuuh deer l dandaa yaltsan bdiin kkk ebe l nuluulj bgaa bailgui de kkk


ЗочинJun 14, 2018 172.68.254.56

Анхнаасаа хууль бус гээд байхад энэнд оролцоод байгаа Шинэбаатар Эрдэнэбилэг Цэрэнбадам нөхдүүдийг үйл ажиллагаанд хууль бусаар оролцсон шалтгаанаар барьж хорих хэрэгтэй дээ


ЗочинJun 14, 2018 172.68.254.56

Хурдан зайлуулах хэрэгтэй Ялангуяа тэр Цэрэнбадам гэгчийг


Erdenet Jun 14, 2018 103.229.120.174

Hurdan zailuulah heregtei. Hugatsaa aldalgui


ЗочинJun 14, 2018 112.72.14.1

Ашгүй дээ ард түмний эрдэнэт үйлдвэр луйварчдаас аврагдлаа,


ЗочинJun 14, 2018 112.72.8.243

49% гэж хулгай хийгээд сурчихсан гарууд байх юм. Арп түмний өмчийг нь хэдэн сайд дарга, ерөнхийлөгчтэй нь нийлж хууль бусаар авчаад өөрсдийнх нь өмч байсан мэтээр л дайрах юм. Тийм л өөрсдийнхөө өмч болгох гээд байгаа юм бол УИХ-р оруулаад авахгүй яасын. Хэрэг хуучирдаггүй гэж үг байдаг шүү.