Skip to main content

Согоот багт “Төлөөлөгчийн нэг өдөр” үргэлжилж байна

    Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн ЗДТГ, төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ Согоот багт үргэжилж байна. Согоот баг нь 5600 орчим оршин суугчтай, 62 үйлдвэр үйлчилгээний газар байдгаас ажиллагаа нь жигдэрч тогтмолжсон 27 газартай аж. Өнөөдрийн хувьд тус багт тулгамдсан асуудал гэвэл үерийн далан суваг барих, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, дахин цэцэрлэг барьж ашиглалтад оруулах шаардлагатай гэдгийг Согоот багаас аймгийн хуралд сууж буй төлөөлөгч Б.Мөнхнасан илэрхийлсэн.

Энэ жил үерийн далан суваг барих ажилд Согоот багт 400 орчим сая төгрөгийн ажил хийгдэх бол, цэцэрлэгийг хувьд зураг төслөө бэлтгэн, ирэх жилээс барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна. Цэцэрлэгийн ажил эхлэхтэй холбоотойгоор багийн орлогогүй, ажилгүй иргэдээ түр ажлын байраар хангах боломжтой тухай “Төлөөлөгчийн нэг өдөр” өдөрлөгийн үеэр хөндөгдөж байлаа. Бусад явган хүний зам, дээвсрийн засвар тоглоомын талбай орчмын тохижилт зэргийг Баян-Өндөр сумын хөрөнгө оруулалттайгаар шийдвэрлэгдэх талаар мөн мэдээллэж байлаа.“Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ нь 2018 оны зургадугаар сарын 30 хүртэл үргэлжлэх ба өнөөдрийг хүртэлх хугацаанд 10 гаруй багт арга хэмжээг явуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинJun 16, 2018 172.68.253.43

baruun erdenet tosol yasan