Skip to main content

“Баян” худалдааны төвөөс сүм хүртэлх авто замыг асфальтаар хучина

“Баян” худалдааны төвөөс сүм хүртэлх авто замыг асфальтаар хучина
    Энэ онд Эрдэнэт хотын төв дэх авто замд 235 босоо тэмдэглэгээ, 8 шинэ хурд сааруулагч хийхээр төлөвлөөд байгаа. Хурд сааруулагч, зам хучилт, бродюр шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээнд нийт 397 сая төгрөг төсөвлөөд байгаа. Одоогийн байдлаар замын ажил үргэлжилж, сургуулийн орчимд тэмдэг тэмдэглэгээ сайжруулах, хурд сааруулагч шинээр хийх, ажлууд эхлээд байна.

     Харин иргэдийн хувьд хурд сааруулагч, бродюр засварын ажлыг яг хэрэгцээтэй газарт, зөв хөрөнгө төсвөө зарцуулахгүй байна хэмээн шүүмжилж байгаа аж. Тэгвэл тус ажлууд дөнгөх эхэлж байгаа бөгөөд шат дараалалтай олон ажлууд хийгдэнэ гэнэ. Энэ талаар хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргалаас тодруулахад “Энэ жилийн бараа материалын чанар, найрлагыг нэмж төсөвлөж, чанарт орон нутгаас анхаарал хандуулсан. Мөн “Баян” худалдааны төвийн урдаас Хүүхдийн ордны дэргэдэх сүм хүртэлх замыг асфальтаар хучна.

    Үүний тулд насжилтын хувьд олон жилийг үзсэн бродюруудыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. Харин хуучин эвдрэл гэмтэлгүй бродюруудыг өөр бусад газарт нөхөөсөнд ашиглана” гэдгийг хэлж байлаа. Үндсэндээ зам засварын ажлыг улсын баяр наадмын өмнө дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг холбогдох байгууллагынхан хэлж байсан юм.

    Харин улсын А1001 замын арчлалт засварыг “Орхон АЗЗА” ТӨХК хариуцна. Хэдхэн хоногийн өмнө холбогдох яамнаас санхүүжилт нь шийдэгдсэн тул засвар нөхөөсний ажлууд тун удахгүй эхэлнэ гэсэн мэдээллийг өглөө.Хотын төвийн зам засварын ажлуудыг “Өлзий хутгийн наран” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд зам нөхөөс, засварын ажлууд хэсэгчлэн эхэлсэн.

    Одоогийн байдлаар хурд сааруулагчийг 3 дахь өдрөө хийж байна. Цаашид хурд сааруулагч орчмын тэмдэг тэмдэглэгээ, шөнө нь гэрэл ойдог, өвөл зун бороо цасны аль үед нь ч будаг нь ховхорч арилдаггүй стандартын будаг, бусад ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Ингэснээр авто замын осол аваар гарах эрсдэлийг бууруулж, ая тухтай таатай орчинг бүрдүүлнэ. Ерөнхийдөө хурд сааруулагч гүйцэтгэлд замын цагдаагийн тасгаас санал оруулсны дагуу стандарт, нормоор хийж байна” гэсэн тайлбарыг өгч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


Зочин6 days ago 77.68.40.188

aaya yamar ih urt zam be paah


ЗочинJun 13, 2018 59.153.112.232

сайн байна амжилт