Skip to main content

Сурагчид эрдмийн баяраа тэмдэглэлээ

    Аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/252 дугаар захирамжийн дагуу Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид өнөөдөр эрдмийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.
    
    Ерөнхий боловсролын сургуулиудын эрдмийн баярын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймаг орон нутгийн удирдлагууд, БСУГ-ын аррга зүйчид, сургуулийн зөвлөлийн гишүүд , гавьяат багш нар, эцэг эхийн төлөөллүүд оролцлоо.2017-2018 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн Ерөнхий боловсролын 24 сургуулийн 654 бүлэгт 19078 суралцагч суралцаж ийнхүү өнөөдөр эрдмийн баяраа хийж байна.

     Үүнээс суурь боловсролыг 1489 суррагч, 12-р ангийг 1277 суралцагч төгсөж боловсролын гэрчилгээ, үнэмлэхээ гардан авч байна. Энэ жилийн элсэлтийн шалгалт өгөхөөр 1427 төгсөгч бүртгүүлснээс 1293 суралцагч нь энэ онд сургуулиа төгсөж байгаа юм.Элсэлтийн ерөнхий шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл ажлууд хийгдэж Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн анги танхимд 30 камерийг нэмж суурилуулан тохируулгын ажил хийгдэж байна. Ингээд 6-р сарын 13-нд тоног төхөөрөмжийг шалгаж, хүлээн авах ажил хийгдэх аж.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй