Skip to main content

Улсын чанартай А1001 авто замын засварыг яаралтай эхлүүлэх үүрэг өгөв

Орхон аймгийн засаг даргын хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч С.Батжаргал
     Орхон аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан болж өндөрлөлөө. Шуурхай хуралдаанаар Цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг зургадугаар сарын 15-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Хурлын үеэр “Орхон АЗЗА” ХХК-д 2-р микрээс 6-р микр хүртэлх авто зам засварын ажлыг яаралтай эхлүүлж, мөн “Үнсэн сан султгасан” ХХК-тай эвдсэн замын асуудлаа тохирон засвараа хийлгэх шаардлагатай байна гэсэн юм.

    Одоогоор “Орхон АЗЗА” ОНӨХК-д Зам тээврийн хөгжлийн яамнаас засварын хөрөнгө төсөв суугдсан аж. Орон нутаг дахь ганц аспалтын үйлдвэрийн ажиллагаа жигдэрч бүх нөхцөл бүрдсэн тухай мэдээллийг энэ үеэр өгсөн. Мөн “Энэ оноос дэд бүтцийн чиглэлийн томоохон ажлуудад хөрөнгө оруулалт бүтэмжтэй байгаа ба Орхон аймаг, Эрдэнэт хотдоо ажлын байр нэмэгдүүлэх, хувийн аж ахуй нэгжүүд үйлдвэр барих төслүүдэд анхаарч ажиллах боломжтой. Төслийн санааг аймаг орон нутгаас дэмжиж ажиллана” гэдгийг Орхон аймгийн засаг даргын хот байгуулалт, дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч С.Батжаргал илэрхийллээ.

     Дашрамд дурдахад, аймгийн цэцэрлэгт хүрээлэнгийн засварын ажлыг хийж гүйцэтгэх, гаднах зам засварын ажил 90 хувьтай, сурын талбайн бетон цутгалтын ажил 80 гаруй хувьтай дээврийн засвар 100 хувьтай хийгдээд байгаа аж. Ерөнхийдөө зургадугаар сарын 15-ны дотор цэнгэлдэх хүрээлэнгийн засварыг 100 хувь дуусгах төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа юм байна.


    Мөн иргэдийн дунд гомдол үүсгээд буй асуудал бол дулааны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг хийж байгаатай холбоотойгоор орон сууцны айл өрхүүдийн хэрэглээний халууны усыг графикийн дагуу хэсэгчлэн хаах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ZochinJun 12, 2018 112.72.14.244

Uureg ogson geed l baishindaa, alban oroondoo huvalz ayatai shigdeed suuhaar gaduur yavj irgediin amidraltai, hotiin amidraltai, uilchilgeenii gazruudtai, ogson uurgee gzar deer ni shalgaj shaardaj, bolohgui bol arga hemjee avch ajillaach. Bas deer ni nemj helehed barilga, horoolol barina gej gazriin zovshoorol avchihaad yu ch bariagui, hashaa hatgachihaad olon jil bolj bgaa gazruudiig huraan, dahin oor hiij chadah hund ni olgooch ee. Sereg duriin udah gazar, 2-r hooroololoos Nomin suljee deeguur hurtelhi gazruud udaj bnaa. Ayagui bol hogiin tseg bolohod oirhon bna shuu


ZochinJun 12, 2018 202.131.243.190

A1001 zamaa hurdan ehluuleech ee. Zun taldaa orloo. Yariad l bdag, yariad l bdag ajillaj bgaa yum alga. Orhon AZZA odort yu hiideg gazar ve. Erdenet joohon gazar sh de. Gol zamuud deer uussen honhor, hagaral evdev gemtliig dor bur ni zasaad baij boldoggui yum uu. Ajliin neg odriin zuraglaliig ni sonirhoh yumsan. Zugeer suuj tsalin avdag nohduud l gej oilgoj bna. Neg jaahan honhoriig zusej yanzlaad zamiin har tos asgaad aspalitaar bituulehed tiim ih hun huch, tehnik heregsel, benzin shatahuun, horongo mongo shaardagdahgui dee. Setgel alga da. hiih hun argiig ni oldog, hiihgui hun shaltagiig ni oldog gej ug bii de. Ter zam deer uussen evdrelees bolj huvi hund mashin tehnik ni evdrehees avahuulhaad ochnoon l asuudal uusdeg sh de. Tatvaraa neheed bdag shigee, yadaj zamaa zasaad bdag bol sain l bna shuu. Erh barigchid aa, Orhon AZZA kompaniihaan