Skip to main content

Баян-Өндөр ууланд аялал зугаалга хийхийг хоригложээ

Баян-Өндөр ууланд аялал зугаалга хийхийг хоригложээ
     Баян-Өндөр уул орчимд ой мод өвс ургамлыг хортон шавьжны хор хөнөөлд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлж, жил бүр шавьж устгал хийдэг. Энэ жилийн шавьж устгалыг зургадугаар сарын 6-наас 21-ний өдрүүдэд хийх тул дээрх хугацаанд олон нийтэд аялал зугаалга хийх, мал амьтан бэлчээрлүүлэхийг хориглоод байгааг анхааруулж байна.

    Байгаль, цаг уурын өөрчлөлт, хэт дулаарлаас шалтгаа¬лан ойн санд хортон шавьж эрс ихсэх нь ойн түймэр болон хулгайчдаас дутуугүй модыг дахин сэргэх чадваргүй болгож сүйтгэ¬дэг. Хор¬тон шавьж¬тай тэмцэх нь бай¬галь хамгаалалд нэлээд чу¬халд тооцогддог байна.

    Тиймээс тусгай хамгаалалт бүхий Баян-Өндөр уулын ар, Хар модот, Янзагат, Бортын амны хойд хэсэг зэрэг газруудад зургадугаар сарын 6-наас 21-нийг дуусталх хугацаанд шавьж устгах ажил хийх гэнэ. Одоогоор устгалын ажил 6 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд тодорхой хугацаанд иргэд аялал зугаалга хийх, мал амьтан бэлчээрлүүлэхийг хориглосон байна.Шавьж устгалыг химийн бодисоор гүйцэтгэж байгаа тул 6-р сарын 20-ыг хүртэл хугацаанд ойд зорчих, аялал зугаалга хийхгүй байхыг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


Зочин6 days ago 172.68.254.134

anteniig zaaval uuliin oroid bish hotdoo nilren ondort


ZochinJun 12, 2018 202.131.243.190

Bituu modtoi saihan uul baij bilee. Haramsmaar. Bayan-ondor uuliin urd beliin ailuud zuun tiisheegee huren bulag rashaan ruu turj hashaagaa barisaar bgaag zogsoohgui bol neg negeer nemegdseer bituu ail boloh ni bna. Gundalai chatsga tsarailaad gedeg ug sanaand buuj bna. Zaag togtoogood gazriig uhaad ueriin suvag shig bolgohgui bol bolohgui bna shuu. Aimgiin erh barigchdaa