Skip to main content

“Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийнэ

“Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийнэ
    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, тус аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2018-2020 онд хэрэгжих бөгөөд “Эрдэнэт” үйлдвэр Булган аймгийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчин, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт хөрөнгө оруулалт хийх юм.

    Тухайлбал, Булган аймгийн оюутан сурагчдыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тэтгэлгээр гадаадад суралцуулах, аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Булган аймгийн Сэлэнгэ сум чиглэлийн авто замын трассыг шинэчлэн тогтоож, засварлах, гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Булган аймагт мах, сүү боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг тодорхой ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

5 cэтгэгдэлтэй


ЗочинJun 5, 2018 172.68.255.10

Булганы нутаг дээр амьдарч, нутгийн уул усаар нь улсаараа тэжээлгэж байгаа юм аргагүй.


ЗочинJun 5, 2018 172.68.254.74

Эрдэнэтийн хүүхдүүддээ оюуны хөрөнгө оруулалт хийгээд тэтгэлэг олгохгүй байж заавал Булганы хүүхдүүдийг тэтгэлгээр сургах нь бас ямар учиртай юм бол ооо


ЗочинJun 5, 2018 66.181.183.106

Gazar


ЗочинJun 5, 2018 150.129.143.79

2016 оны анхны гэрээнд Хүүхдийн зуслан,Дашчойнхорлон хийд зэрэгт хөрөнгө оруулалт хийх ажил туссан байсан.Гэхдээ гэрээ үргэлжилж 2 дахиа үзэглэн байгуулагдаж олон бүтээлч ажил хийж Булган аймаг Эрдэнэтийн хөгжилд газар нутаг байгалийнхаа юугаарч орлуулашгүй үнэт зүйлээр олон жил үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсантай нэгэн адил аймгийн маань хөгжилд хувь хишгээ үлдээхээр үргэлжилж байгаад баяртай бнаа.Энэ жил 80 жил гээд хөрөнгө шаардсан олон ажлыг зохицуулахаар тусгасан нь лавтай дараагийн гэрээндээ Хүүхдийн зуслангийн нэг хотхоны ч болтугай хөрөнгө оруулалт шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй бна .


ЗочинJun 5, 2018 150.129.143.79

2016 онд анх гэрээ байгуулж хийд,хүүхдийн зуслан гээд хөрөнгө оху


ЗочинJun 5, 2018 66.181.179.99

Erdenet uildveriihend BAYARALLAA.Bulganii mini hiidiin hurungu oruulaltand anhaarch uguuruu.Byan tani delgeregee.