Гок

“Эрдэнэт үйлдвэр ХХК”, Самсунгтай хамтарсныг та мэдэх үү?

    Төлөвлөгөөт эдийн засагтай, захиргаадалтын системтэй авторитар тогтолцооноос зах зээлийн эдийн засагтай, чөлөөт ардчилсан систем рүү шилжилт хийсэн анхны орон Польш байсан бол ийм шилжилт хийсэн 40 орчим улс орон дотор Монгол анхдагчийн нэг нь. Гэсэн ч бусад оронтой нь харьцуулахад эдийн засаг болоод аж үйлдвэрийн салбарт туршлагагүй байсан нь шилжилтийн нийгмийн эдийн засгийн уналтаас харагддаг. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич Т.Намжим эрдэм шинжилгээний өгүүлэлдээ “Манай улсын хувьд нийгмийн шилжилтийн үед өмч хувьчлал явагдаж эдийн засагт уналт үүсч, хөнгөн болоод хүнд үйлдвэрүүд эхнээсээ хаагдаж эхэлсэн” гэсэн байдаг. Үнэхээр ч 1995 оны байдлаар хөнгөн үйлдвэрийн салбарт хамаарагдаж байсан 30 гаруй улсын үйлдвэрүүд хувьцаат компани болж, эдгээрийн 60 гаруй хувь нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон. Эдийн засгийн үзүүлэлтийг хэмждэг ДНБ-ийн хувь хэмжээ багасч, эдийн засгийн тэнцэл хасах руугаа орсон. 1995 он гэхэд 1990 оны өмнөх үеийнхээс дотоодын нийт бүтээгдэхүүн 16%, үндэсний нийт бүтээгдэхүүн 13%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 35%, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний хэмжээ 10%-аар тус тус буурсан. Бүр бензин импортолдог төрийн ганц компани “НИК” нь эргэлтийн хөрөнгө байхгүйн улмаас нефьтээ татаж чадахгүй таг зогсчихсон үед улсын төсвийн дийлэнх хувийг татварын орлогоороо бүрдүүлдэг аж үйлдвэрийн салбарт улсаас хөрөнгө оруулах ямар ч боломжгүй байсан.

    Шилжилтийн нийгэм, эдийн засгийн хямралын үед улсын төсвийн 40-50%-ийг дангаараа бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр ХХК” ч ялгаагүй хаагдах дөхсөн. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлдэг байгууллагууд эхнээсээ зах зээлийн хүнд шуургыг даалгүй сөхөрч эхэлсэн нь үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох нөхцөл болсон. Энэ үед үйлдвэр зөвхөн өөрийгөө биш, өрөөлийг ч хайхрах хэрэгтэй болж тухайн үедээ хамгийн зөвд тооцогдох “Эрдэнэт концерн” улсын үйлдвэрийн газрыг байгуулсан.

“Эрдэнэт концерн” УҮГ, ХХК гэж юу вэ?

    Тухайн үеийн удирдлагын баг, ерөнхий захирал асан Ш.Отгонбилэг “Эрдэнэт концерн” УҮГ-ыг 1991 онд байгуулсан. Гол зорилго нь “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн тасралтгүй үйл ажиллагааг хангахад туслах байсан гэж тухайн үед “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан С.Шаравдорж дурдсан юм. Цаашлаад эдийн засгаа солонгоруулах, дэлхийн зах дээр “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийг гаргах байсан нь өнгөрсөн үеийн түүхээс харагдаж байна. “Эрдэнэт концерн”-ийн анхны бүрэлдэхүүнд Барилга үйлдвэрлэлийн бааз, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр байсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрээс бусад нь үйл ажиллагаагаа өөрөө даах тэнхэлгүй байсан. 1998 онд гэхэд Концернийн бүрэлдэхүүнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аж үйлдвэрийн 20 гаруй үйлдвэр орсон нь Монгол улсын эдийн засгийг солонгоруулах ажлын эхлэл байсан. Эдгээрээс Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь болон “Эрдэнэт метал” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бүтээгдэхүүнээ нийлүүлддэг байсны ачаар зах зээлийн шуургыг даван гарчээ. Энэ талаарХөтөлийн “Цемент шохой” хувьцаат компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Д.Валяхүү Өнөөдөр сонинд 2014.5.26 ярилцлагандаа.““Хөтөл” жилд 65 мянган тонн шохой үйлдвэрлэдэг, түүнийгээ “Эрдэнэт”-д нийлүүлдэг байсан. Манайх “Эрдэнэт” үйлдвэрт шохойн нийлүүлдгийнхээ хүчинд зах зээлийн хүнд үеийг давж гарсан. Засгийн газрын шийдвэр гарч, “Эрдэнэт концерн”-ийг байгуулахад манайх нэг гишүүн нь болсон. “Эрдэнэт” манай үйлдвэрийн ажилчдын цалин хөлсийг тавьдаг, цахилгааны төлбөрийг хийдэг, гадаад, дотоодоос түүхий эд худалдан авч өгдөг байлаа. Ингэж “Эрдэнэт”-ийн нөмөрт тэсэж үлдсэн үйлдвэр” гэжээ. Мөн тухайн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК , “Бор Өндөр” ҮБК, Дархан, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дулааны цахилгаан станцууд бутлуурын ган бөмбөлгийг үйлдвэрлэлд ашигладаг байсан бөгөөд хэрэгцээгээ импортоор хангаж жилд 20 орчим сая ам.доллар зарцуулж байсан юм. Энэ үед мөн л концернийн бүрэлдэхүүнд байсан “Эрдэнэт метал” ХХК үйл ажиллагаагаа эхлүүлснээр ган бөмбөлгийн хэрэгцээг дотоодоосоо 100% хангаж, үүнээс зөвхөн “Эрдэнэт үйлдвэр ХХК” жилдээ хоёр сая ам.доллар хэмнэж байв.

    Албан бус эх сурвалжийн мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр ХХК” есөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Эрдэнэт Концерн”-ийн бүрэлдэхүүнд байсан үйлдвэрүүдэд хийсэн. Тэр үеийн Монгол улсын нийгэм, цаг үеийн байдлыг үзэхэд манай улс, улсын төсвийн хөрөнгө оруулалтаараа үйлдвэр барих, хөрөнгө оруулах битгий хэл хүн амынхаа хэрэгцээ, төрийн байгууллагын ажилтнуудын цалинг ч өгөх тэнхэлгүй байсан юм.

    Ямартай ч “Эрдэнэт үйлдвэр ХХК” одоог хүртэл ажиллаж байгаа нь “Эрдэнэт концерн”-ийн үндсэн зорилго амжилттай биелснийх. Эрс тэс, хоёр өөр нийгмийн шилжилтийн үед 1.5 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, 2.7 сая хүн амтай, 26 орчим мянган малтай монгол улсын эдийн засгийг эргэлтэнд оруулж, “гол залгуулж” байсан гавьяа “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн уурхайчин залуучуудынх гэж бодоход бахархахаас өөр аргагүй.

    Цаашдаа концерн “Эрдэнэт үйлдвэр ХХК” болоод Монгол улсыг дэлхийн зах зээлд гаргах байсны илрэл нь “Эрд Сам” ХХК юм. Энэ нь Солонгос улсын Самсунг корпораци /САМ/, Эрдэнэт үйлдвэрийн /Эрд /хамтарсан үйлдвэр байсан бөгөөд төв оффисоо Санк петербург хотод байгуулсан нь Орос улсаар дамжуулан Филиппин цаашлаад Европ тив руу зэсийн баяжмал экспортлох, шинэ зах зээлийн эхлэлийг тавих байсан гэдгийг ШУТП-ийн захирал Г.Энхбаяр хэллээ. Хоёр том корпорацийн хамтын ажиллагааны эхлэл нь“Эрдэнт үйлдвэр ХХК”-ийн захиалгаар “Cu mo” /зэс, молибдем/ нэртэй өнгөт телевизор үйлдэрлэж, Эрдэнэтчүүд хамгийн анхны өнгөт телевизорийн хэрэглэгч болсон явдал байлаа. Цаашлаад “Эрдэнэт үйлдвэр ХХК” төлөөлөгчийн газраа АНУ-ын Чикаго хотод байгуулсан нь борлуулалтын дараагийн зах зээл хайсных. Тухайн үед зэсийн баяжмалыг зөвхөн Орос улс руу экспортолдог байсан бөгөөд гуравдагч илүү өргөн зах зээлийг судалж байсан дээрх хоёр ч баримтаас харагдаж байна. Энэ бол түүх юм.

    “Эрдэнэт Концерн” ХХК-тай холбоотой улсын мөнгө идсэн, эзэд нь тансагласан зэрэг хардлагууд олон байдаг ч хамгийн чухал нь үйлдвэр одоо хүртэл ажиллаж байгаа нь Концерн байгуулах шийдвэр зөв эсвэл буруу байсны эцсийн дүн. Энэ асуудлыг тухайн үеийн шүүх хяналтын байгууллагууд шалгасан. Одоо ч шалгах боломж нь нээлттэй.

    Социалист нийгмээс Ардчилсан нийгэм рүү шилжих үед тооцоолоогүй орхиж уналтанд орсон эдийн засаг болоод аж үйлдвэрийн салбарыг босгох хамгийн хүнд ачааг “Эрдэнэт үйлдвэр ХХК” нуруундаа үүрэн зөв голдиролд нь оруулах эхний алхмыг хийсэн нь үнэн үү. Үнэн. Энэ талаар Ш.Отгонбилэг захирал ““Нийгмийн ардчилал”-ыг С.Зориг авчирсан бол эдийн засгийн ардчилалыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК авчирсан” гэж ярьж байсныг түүний удирдлагын багт, мөр зэрэгцэн ажиллаж байсан ажилчид дурссан юм.

    Харин одоо “Эрдэнэт үйлдвэр ХХК” жилдээ 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай цаашдаа 60 орчим жил ажиллах нөөц боломжтой. Ашиглалтанд орсноосоо хойш 5.5 их наяд төгрөгийн татварын орлогыг улс болоод орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Төдийгөөс өдий хүртэл ямар ч хямралын үед “Төр”-ийн ачааг үүрч ирсэн нь Эрдэнэт үйлдвэр “ХХК-ийн” он цагийн хамгийн том гавьяа.

 Эрдэнэт үйлдвэр Монгол улсын хаанаас ч эрээд олохгүй уул уурхайн салбарын үндсэн дүр, жишиг зураг.

    Бид “Эрдэнэт” үйлдвэрийг 60 жилийн дараа хаагдахыг харж болно. Гэхдээ жаран, жаран дамнаж үеийн үед ажиллах эхлэлийг одооноос тавьж ч болно. Эрдэнэт үйлдвэр Монгол улсын хаанаас ч эрээд олохгүй уул уурхайн салбарын үндсэн дүр, жишиг зураг. Технологи, тоног төхөөрөмж, дэд бүтэц, хүний нөөцийг нийлүүлээд үзвэл ямар ч үйлдвэрлэлийг өлхөн өлгийдөөд гаргачих үндсэн бааз суурь. Нөгөө талаас эдийн засгийн хувьд ямар ч нөхцөлд ашигтай ажилласан арвин, туршлагатай цор ганц үйлдвэр. Энэ нөөц бололцоондоо тулгуурлан өөр салбарын үйлдвэрлэлийг гаргаж ирэх хэрэгтэй. Нийгэм тэр чигээрээ өөрчлөгдсөн хямралын үед бид концернийг байгуулж, дэлхийн зах зээл дээр гарах эхлэлийг тавьж чадсан юм чинь одоо яагаад чадахгүй гэж!

    10 жилийн өмнөх үетэй харьцуулахад дэлхийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийг технологийн салбарын үйлдвэрүүд тэргүүлж байна. Үйлдвэрлэлийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа энэ үед “Эрдэнэт үйлдвэр ХХК” гэсэн дэлхийд данстай аж ахуйн нэгж, технологийн салбарын үйлдвэрлэлээр ч түүхийн хуудсыг үргэлжлүүлэх боломж байна. Өрсөлдөх чадвараараа Дэлхийд 7, Ази тивд 1-т ордог “Эрдэнэт үйлдвэр ХХК” олон жарныг өртөөлөн, өөр өөр салбар руу хөрвөж 60 жилийг 600 жил ч болгох боломжтой байхад “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн хаалтын тухай сэдэв нь энэ цаг хугацаанд бидний ярих зүйл биш байгаасай.


Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 8
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

4 cэтгэгдэлтэй


ЗочинJun 1, 2018 64.119.17.248

London giin hurungiin birj deer huvitsaagaa gargaj company nii zasaglalaa saijruulah tolovlogootei tusgai company baiguulj ajilj bsan...haramsaltain buteegu, buteesen bol unuudriin erdenes mongol iin saijruulsan huvilbaraar ajillah bsan bhdaa gj boddog..


ЗочинMay 31, 2018 172.68.253.169

delhiin shildeg ediin zasagchid hoorondoo chuulj tovlorson tolovlogoot ediin zasgiig zuv zasag bna gej batalsan


ZochinMay 30, 2018 112.72.14.172

Uildveriin tolovlogoot uzuuleltuud togtmol tasraltgui bielegdej bgaa ni ajilchid ajil uurgee sain bieluulj bgaatai holbootoi. Getel hiihiig ni ta nar hii udirlaguud zov menejment nereer shagnaliig ni hurtie gedeg jishig togtson. Getel ajlaa sain hiij bgaa ni bus amaaraa ajil hiij, darga nariin urd hoino ni guideg nohduud sain ajiltan bolood bgaa ni denduu shudarga bus. Deeguuree tolovlogoo bueluulsen geed l oorsdiigoo shagnaad bdag, jiriin ajilchdad yu ch bdaggui. Bid huviin kompanid ajillaagui. Zesiin une 5000-s deesh bgaa ued uliral tatam bonus ogch bsan. odoo bhgui. 49huviin gej nerlegdsen nohduudad helehed ta nar uurhain shoroog 10 jil ch idej uzeegui baij, buu shunalt gej helmeer bna. Ogoh estoi yumaa ogch chaddag baih heregtei. Yum uzeegui yumnuud tom uildvert irchiheed terbum terbumaar ni zugeer l halaaslah gej bodson yum bh daa. Jiriin ajilchdiin holsoo dusluulan 8, 12 tsagaar hodolmorloj buteesen bayalgaas yagaad darga nar ni iluu ih hurteh estoi gej. Yumand uchir bii shuu


zochinMay 30, 2018 162.158.178.83

tsalin munguu tanaad ugaasaa ajilchdiin heden tsaas g oligtoi uguhuu anhaar tegd iim yum yri bonus nemegdluudee zugeer uguuch