Skip to main content

Сурагчдын бүтээлийг аймгийн бэлэг дурсгалын багцад худалдан авна

Сурагчдын бүтээлийг аймгийн бэлэг дурсгалын багцад худалдан авна
    Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар ЕБС-ийн сурагчдийн гар урлал, шилдэг бүтээлийг худалдан авч аймгийн бэлэг, дурсгалын багцад оруулах санал гаргаснаар, сурагчдын бүтээлийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас худалдан авч эхэлсэн. Энэ нь сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаагаараа онцлог юм.

     Энэ хүрээнд ЕБС-ийн сурагчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэн худалдааг олон нийтэд сурталчлан, таниулах ажлыг зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд шилдэг бүтээлч 100 гаруй хүүхдийн 500 бүтээл дэлгэгдсэн бөгөөд сурагч бүр өөрсдийн бүтээлд зарцуулсан цаг хугацаа, материалын үнэ өртгийг шингээн худалдан борлуулж байлаа.

    Мөн үзэсгэлэнгийн үеэр Орхон аймгийн ЗДТГ-аас сурагчдын урласан уран зураг, цаасан болон эсгий урлал, хайчилбар, шүр модон урлал, бусад бүтээлийг худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулав. Өмнө нь 20-р сургуулийн үйл ажиллагаатай аймгийн засаг дарга танилцах үеэрээ тэд тус сургуулийн сурагчдын бүтээлийг нэг сая 300 гаруй мянган төгрөгөөр худалдан авч дэмжин, аймгийн бэлэг дурсгалын санд авсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй