Д.Цэрэнбадам: Худалдан авалтын зардлаас 23 тэрбум орчим төгрөг хэмнээд байна

      Уншигч танд шинэ долоо хоногийн мэнд хүргэе. “ Амжилтын замнал ” булангийн энэ удаагийн зочноор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамыг урьж, ярилцлаа. Тэр бол “Монгол зэс” корпораци буюу 49 хувийг төлөөлж тус үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагад ажиллаж буй нэгэн. Иймд хувийн хэвшил энэ үйлдвэрт ямар бодлого хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрч байгаа талаар голлон ярилцлаа. Стандарт банк, 49 хувийн худалдан авалт хуульд нийцсэн эсэх асуудлаар олон нийт хангалттай мэтгэж байгаа тул энэ сэдвээр нэг ч өгүүлбэр ярилцаагүй гэдгээ онцлох нь зүйтэй болов уу. Харин тус үйлдвэртэй холбоотой Арбитрынбусад асуудлаар хариулт авсан бөгөөд шинэ маргаан үүсэж “Эрдэнэт үйлдвэр” ХХК үүрэг хүлээх нөхцөл бүрдсэн талаарх шинэ мэдээлэл бий. Уншигч та таалан болгооно уу.  

Боловсрол: Дээд, Хуульч, Нягтлан бодогч

Төрсөн газар: Улаанбаатар хот

Ажиллсан байдал:

  • 2004-2005 онд Тээвэр хөгжлийн банкинд Хуульч
  • 2005-2016 онд Улаанбаатар хотын банкинд Тусгай активын мэргэжилтэн, Хуулийн зөвлөх, Хуулийн газрын дарга, Дэд захирал
  • 2013-2016 онд Банкуудын хуулчдын холбоо ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2013 оноос одоог хүртэл Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн орон тооны бус гишүүн
  • 2016 оноос одоог хүртэл Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль эрх зүйн газрын дарга

-Та “Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь үндэсний компани болсноор Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ажиллаж эхэлсэн гэж хэд хэдэн хэвлэлд ярьсан байна лээ. Ингэснээр ямар өөрчлөлт гарсан бэ?

    -Та бүхэн мэдэж байгаа. Энэ үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш буюу 1978 онд Монгол, Оросын хамтарсан үйлдвэр нэрээр хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж ирсэн. Төрийн хяналт шалгалт энэ үйлдвэрээс хол байсан. Монгол, ОХУ-аас томилогдсон бүрэлдэхүүн хамтраад жилд нэг л удаа хяналт шалгалт хийдэг байсан үе. Энэ үйл явц нь Монгол Улсын хууль тогтоомжид төдийлөн нийцдэггүй байсан. Харин үндэсний компани болсноор бид Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. Үүн дотроо “Шилэн дансны тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг хэрэглэдэг болж байна. Худалдаж авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг нэг жилийн өмнө нийтлэх үүрэгтэй боллоо. Том зургаараа бол энэ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК үндэсний үйлдвэрээ дэмжих боломж нээгдэж байгаа гэсэн үг.

-“Монгол зэс” корпорацийн төлөөлөл“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад ажиллаад тодорхой хугацаа өнгөрлөө. Та бүгд ажлаа юунаас эхэлж, ямар үр дүнд хүрээд байна?

    -Би бол Эрдэнэт үйлдвэрийг 49, 51 хувь гэж ялгаж ярихад дургүй. 49 хувийн талаас надад санал тавиад би энэ ажлыг хийж байгаа нь үнэн. Зорилго юу байсан бэ гэхээр энэ үйлдвэрийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэхэд чиглэж байсан. Нэгдүгээрт, худалдан авалтын нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх буюу ”Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг энэ үйлдвэрт хэрэглэх нь хамгийн эхний ажилбайсан. Хоёрдугаарт, Энэ үйлдвэрт Монгол Улсад оршин суугаа хүн бүр нээлттэйгээр ажилд орох боломжийг бий болгох. Гуравдугаарт, Эрдэнэт үйлдвэр бол улсын онц тусгай байгууламж. Тиймээс шалган нэвтрүүлэх, харуул хамгаалалтын асуудал чухлаар тавигддаг. Энэ чиглэлийн ажлыг шинэ түвшинд хүргэх зорилт тавьсан. Ахиц дэвшил гарч байгаа гэж бодож байна. Эхэндээ бол бэрхшээл, асуудлууд тулгарч байсан ч тухайн үед нь шийдвэрлэж ирлээ. Дээрх ажлуудыг бид дан ганцаараа хийгээд байгаа хэрэг биш. Удирдлагын баг хамт олон, ажилтнуудтайгаа хамтраад хэрэгжүүлж байна.


-Таны хариултуудаас харахад ил тод байдлыг буй болгох тухай голлон яригдаж байна. Жишээ нь, Шилэн данс хөтлөх нь танай компанийн хуулиар хүлээсэн үүрэг. Урьд нь тийм ч хангалттай хэрэгжиж байгаагүй. Одоо өөрчлөгдөж байгаа гэж ойлгож болох уу?

    -Шилэн данс хөтлөх тухайд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын байршуулах мэдээлэл нь хоорондоо ялгамжтай юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьд бол шилэн дансандаа худалдан авалтын нээлттэй бодлогоо л байршуулсан байх ёстой. Дээрээс нь бид жил бүр худалдан авах бараа бүтээгдэхүүний төлөвлөлтийг хуульд нийцүүлж вэб сайтдаа байршуулж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яаманд хүргүүлэх ёстой. Энэ бол гол шаардлага. Энэ бүгдийг бид ирээд эхлүүлчихсэн хэрэг биш л дээ. Эдгээр нь 2013 оноос эхэлсэн ажил. Тухайн үед Худалдан авалтын түр журам гэж гаргаад тодорхой арга ажиллагаануудыг хийсэн байдаг. Түүнийг нь бид концепцын шинж чанартай өөрчилсөн гэж болно. Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх ажиллагаа 2013 оноос эхэлжээ гэсэн үг. Гэхдээ мэдээллүүд нь олон нийтэд нээлттэй тавигддаггүй байсан. Энэ нь олон шалтгаантай. Советын хурлаар дээрх мэдээллийг батлуулж олон нийтэд мэдээлэх ёстой. Гэтэл үндэсний компани болохоос өмнөх 2 жилд Совет хуралдаагүй болохоор эдгээрийг мэдээлээгүй. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд бид эдгээр мэдээллийг аль болох нээлттэй тавихыг хичээж байна. Өнгөрсөн онд бид 491 тендер төлөвлөснөөс 236-г “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу явуулж чадлаа. Энэ тоогоо бид 2018 онд нэмэгдүүлэх зорилт тавиад ажиллаж байна. Цаашдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК илүү нээлттэй болно гэдэгт итгэлтэй байж болно.

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ УРТ ХУГАЦААНД ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ


-“Эрдэнэт үйлдвэр”-т ажилд орох хүсэлтэй мэдлэг боловсрол, ур чадвартай олон хүн бий. Гэхдээ уурхайчин аав, ээжтэй биш л бол энэ нь мөрөөдөл төдий зүйл. Энэ үйлдвэрийн ажиллах хүчний тодорхой хувь нь удам дамжсан байдлаар бий болсон гэж бодож байна. Үүнийг өөрчлөгдөнө гэж ойлголоо?

    -Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчийн хооронд байгуулсан Хамтын гэрээ гэж бий. Энэ гэрээний 2.4 дэх заалтын дагуу Эрдэнэт үйлдвэрт 25 хүртэлх жил ажилласан хүн тэтгэвэрт гарахдаа нэг хүүхдээ мэргэжил, эрүүл мэндийн хувьд тэнцсэн тохиолдолд өөрийн ажлын байрандаа оруулах боломжтой байсан. Энэ заалт тухайн үедээ хэрэгцээ шаардлагаа хангаж байжээ. Одоо бол тийм ч шаардлагатай биш. Яагаад гэвэл 1978 онд ажилд орсон хүмүүс тэтгэвэрт гараад дуусаж байна. Энэ утгаараа ажилчдад үр өгөөжөө өгөх тал дээр цаг үеэ өнгөрөөсөн. Нөгөө талаасаа Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмаар бол хэн ч, хаана ч мэргэжил ур чадварын хувьд бусдаас ялгаварлагдалгүйхөдөлмөрлөх эрхтэй. Тиймээс бид дөнгөж ирээд дотоод журамдаа өөрчлөлт оруулсан. Хамгийн эхэнд хоёр л өөрлчлөлтийг нэрлэж болно. Нэгдүгээрт, Улс төрөөс ангид байх. Яагаад гэвэл, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 4 жилийн хугацаатай томилогдож ирээд, тийм хугацаанд л бодлогоо хэрэгжүүлж ирсэн. Ямарваа нэг өөрчлөлт “толгойноосоо” эхлэх ёстой. Тэгэхээр энэ байдал арилж байж хүний нөөц, худалдан авалтын бодлого нээлттэй болж ирнэ. Хоёрдугаарт, Сонгон шалагруулалтын журам байдаг боловч хэрэгждэггүй байсан. Бид үүний хэрэгжүүлээд эхэлсэн. Тодорхой шүүмжлэлүүд бол бий. Гэлээ ч энэ онд 90 гаруй хүн нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилд орсон. Жишээ нь, Манай Хууль эрх зүйн газарт 2 сул оронтой байсан. Үүнд нээлттэй сонгон шалгаруулалт явуулж Орхон аймгийн 2 иргэн тэнцээд ажилд орсон. Цаашид энэ үйл явц үргэлжилнэ. Мэдээж удирдлагын түвшинд шууд хөдөлмөрийн гэрээ, контракт байгуулаад ажилладаг тохиолдлууд бол бий. Цаашид энэ тоо буурна. Эрдэнэт үйлдвэрт ажилд орохыг хүсэж буй хүмүүс өргөдлөө гаргах боломжтой. Мэдээж энэ нь ажлын байр суларсан тохиолдолд. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн хаягаар цаасан суурьтай баримтуудаа бүрдүүлээд хандахад нээлттэй байгаа.

-Тэгэхээр одоо ажиллаж байгаа уурхайчид тэтгэвэрт гарахдаа хүүхдээ ажилд оруулах боломжгүй болох нь ээ?

    -Миний баримталдаг зарчим бол бүгдэд тэгш боломж олгох. Хэн нэгэнд давуу байдал олгох нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрдэнэт үйлдвэрийн Дотоод журмын үзэл баримтлал огт биш. Дээрх уламжлалын шинжтэй бодлого нь үйлдвэрт их хортой гэж бодож байна. Сүүлийн үед ажлын байранд хэрэг зөрчилд холбогдоод байгаа хүмүүсийн дийлэнх нь энэ 2.4 гэсэн заалтаар ажилд орсон байдаг. Аав маань эсвэл ээж маань ор гээд ажилд оруулчихсан юм аа гэх маягаар ажилдаа ханддаг нь анзаарагддаг. Энэ бол надад төрсөн сэтгэгдэл. Нөгөө талаасаа 1978 онд ажилд орсон хүмүүсийн дийлэнх нь тэтгэвэрт гарчихсан. Энэ бол манай Захиргаа хүний нөөцийн хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтсээс гаргасан тоо баримт.

-Одоо танай үйлдвэрт ажилд орох хүсэлтэй хэдэн хүний өргөдөл байна. Энэ жил хэдэн хүнийг шинээр ажилд авах тухай төсөөлөл бий юу?

-Одоогоор 2000 гаруй иргэнээс ажилд орох хүсэлт ирээд байна. Мэдээж энэ бүх хүнийг ажилд авах боломжгүй. Сул орон тооноос шалтгаална.


-Эрдэнэтэд “шахаа”-ны гэх бизнес байдаг талаар хүн бүр сонссон байх. Энэ нь чанаргүй, хэрэгцээгүй барааг өндөр үнээр үйлдвэрт нийлүүлдэг асуудал. Энэ байдал яаж өөрчлөгдөв?

    -Би энэ ажлыг хийж эхлээд худалдан авах үйл ажиллагааг нээлттэй болгох ёстой гэсэн зарчим баримталж байна. Манай удирдлагын баг ч үүнийг маш сайн дэмжиж байгаа. Тодруулбал, 2017 оны нэгдүгээр сард бид Худалдан авалтын ерөнхий журмаа ТУЗ-д танилцуулж, 7-р сард батлуулсан. Уг журмын агуулга нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хууль, Сангийн яамнаас баталсан тендерийн журмыг хэрэгжүүлэхэд чиглэсэн. Товчхоноор урьд нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээнд Ерөнхий захирал гарын үсэг зурсан тохиолдолд доод шатны бүх албан тушаалтнууд үг дуугүй зөвшөөрдөг байсан. Одоо бол нэгдүгээрт, ямар бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг төлөвлөж байна. Хоёрдугаарт, Хамтын шийдвэр гардаг боллоо. Худалдан авалтын комисс гэж байгаа. Төлөвлөгдсөн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцээд тэндээс олонхын саналаар шийдвэр гарч байна. Дээрээс нь үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалж Онцгой комисс ажиллаж байна. Энэ бол үйлдвэрт гэнэтийн шалтгаанаар буюу төлөвлөгөөнд ороогүй худалдан авах ажиллагаа хийгдэх үеийн харилцааг зохицуулах үүрэгтэй бүтэц юм. Тоног төхөөрөмжүүдэд гэнэт эвдрэл гэмтэл гарвал үйлдвэр зогсох эрсдэлтэй. Энэ нөхцөл байдалд хийгдэх худалдан авалтыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй гэсэн үг юм. Түүнээс гадна Хангамжийн менежерүүдэд санал нь ирээд зах зээл судалгааны мэргэжилтнүүд үнийг тодорхойлж, Эдийн засгийн хэлтсээс төсөв төлөвлөгөө нь байгаа эсэхийг шалгана. Үүний дараа Үнэлгээний хороо хуулийн дагуу ажиллана. Эрдэнэт үйлдвэрт эдгээр бүтцийг бий болгохгүй бол нээлттэй, ил тод байдлын тухай яриад ч хэрэггүй. Урьд нь нэг эсвэл хоёр хүн шийддэг байсан тогтолцоог хамтдаа шийддэг болсон. Энэ бол шинэ юм биш. Дэлхийн бусад улсын том компаниудын хэрэгжүүлдэг бодлого. Бид хэрэгжүүлж эхэлснээр эхнээсээ үр дүнгээ өгч байна. Эхний нэг жилийн хугацаанд бид худалдан авалтын зардлаас 23 тэрбум орчим төгрөг хэмнээд байна .Өнгөрсөн жил манай үйлдвэр 320 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа . Үүнд голлон нөлөөлсөн зүйл бол дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ. Нөгөө талаараа хяналттай зөв худалдан авалт, үйл ажиллагаа нөлөөлсөн. Яагаад ингэж дүгнэж байна вэ гэхээр, Урьд жилүүдэд зэсийн үнэ 10-12 мянган ам.доллар байсан тохиолдол олон бий. Тэгэхэд 320 гаруй тэрбумын цэвэр ашигтайажилласан удаа байхгүй. Эрдэнэт үйлдвэрт зөв тогтолцоо төлөвшвөл боломж их байна гэж хэлмээр байна.

-Бид орон нутгийн сайтад ярилцлага авч байгаа учраас Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудад танайд бүтээгдэхүүн нийлүүлэх боломж хэр байгааг асуух хэрэгтэй байх?

    -Аливаа том үйлдвэрийг дагаад орон нутгийн жижиг, дунд үйлдвэрүүд хөгжих ёстой гэж боддог. Дэлхий нийтийн болон хөгжсөн улс орнуудын жишгээс үзэхэд асуудалд яг ингэж хандсан байдаг. Үүнийг улс төрийн хүрээнд, татварын бодлогоор эсвэл хуулийн үзэл санаагаар дэмждэг. Энэ агуулгыг бид Эрдэнэт үйлдвэрийн Дотоод журам, Худалдан авалтын ерөнхий журамд оруулсан байгаа. Нэгдүгээрт, Үндэсний үйлдвэрт давуу байдал олгоно. Хоёрдугаарт, Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжинэ. Ямар тохиолдолд дэмжих вэ гэхээр тухайн бүтээгдэхүүн нь

  • Чанарын шаардлага хангасан байх
  • Зах зээлийн үнэд нийцсэн байх
  • Хугацаандаа нийлүүлэх
  • Эрдэнэт үйлдвэр хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлгэсэн энгийн зарчмын шаардлага тавьж байгаа.

Эдгээрийг хангаж байвал та Эрдэнэт үйлдвэрийн худалдан авах ажиллагаанд оролцох боломжтой. Бид энэ зарчмаа тунхаглачихсан, журмаа орон нутгийн ААНБ-уудад танилцуулсан. Үүнд 30 орчим байгууллага оролцсон. Эхнээс нь хамтраад ажиллаж байна.Хамгийн гол нь үйлдвэрлэлийг урт хугацаанд дэмжих хэрэгтэй гэх байр суурьтай байгаа.

АРБИТРЫН МАРГААНТАЙГААР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ БАЙСАН 95 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХОХИРЛЫГ “ЗАЙЛУУЛЖ” ЧАДСАН



-Улс төрөөс ангид байх тухайд гүйцэтгэх удирдлагын багт тань улс төрчид бий. Ангид байж чадахгүй бол бусад өөрчлөлт явахгүй гэх санаа таны хариултад дурдагдсан. Тэгэхээр үр дүнд хүрээгүй юм биш үү?

    - 51 хувийн хувьцаа эзэмшигчийг төлөөлж томилогдсон хүн нь дэд сайд байсан хүн. Яах аргагүй Монгол төрийг төлөөлж байгаа хүн нь нэр хүндтэй, салбараа сайн мэддэг байх ёстой нь зүйн хэрэг. Удирдлагын баг нь ийм байдлаар томилогдож болох байх. Бүх зүйлийг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь улаан, цэнхэр зангиатайгаар нь ялгаад мэдлэг чадвартай ажилтнуудыг сольдог байж болохгүй.Үйлдвэрийн хүний нөөцийн бодлоготой уялдаж боловсон хүчин тогтвортой байх ёстой. Үүн дээр бол би хатуу байр суурьтай байгаа. Нэмээд Эрдэнэт үйлдвэрт үгүйлэгдэж байгаа хэд хэдэн зүйл байна. Манайд үр дүнтэй сайн ажилладаг хүмүүс байна. Тэр хүмүүст бид өндөр цалин өгөх ёстой. Гэтэл одоо үйлдвэрт өндөр цалин авч байгаа хүмүүс ичиж амьдарч байна. Эдгээр хүмүүсийг чичилдэг байдал нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдаас үр бүтээл, шинэ санаа гарахгүй байх шалтгаан болдог. Манай үйлдвэрээс мэдлэг, ур чадвар олж авсан олон хүмүүс Оюу толгой компанид ажиллаж, инженерийн техникийн голлох ажлуудыг нь нугалж байна. Манай үйлдвэр бэлтгэсэн хүмүүсээ өөр байгууллагад алдаж байгаад би харамсаж явдаг. Энэ асуудлыг бид хүний нөөцийн бодлогын хүрээнд засаж залруулах ёстой. Тийм учраас улс төрөөс ангид байх ёстой зарчмыг тавьж байгаа юм. Ер нь бол ямар ч улс төрийн нам, хүчин сонгогдож болно. Эрдэнэт үйлдвэр өөрийн бодлого, стратегийнхаа хүрээнд л ажилладаг байх ёстой.

-Ил тод байдал бол компанийн сайн засаглалын нэг л хэсэг нь гэж ойлгодог. Эрдэнэт үйлдвэр бол дэлхийн хэмжээний компани. Тийм учраас дэлхийн хэмжээний сайн засаглалтай байх ёстой байх. Засаглал хэр сайн хөгжиж байна вэ?

    -Засаглалын хувьд сонгодог хэлбэрт очиж арай амжаагүй байна. Учир нь Дотоод аудитын нэгж гүйцэтгэх удирдлагын дор ажилладаг бүтэц биш. Одоо бол эсрэгээрээ байна. Зүй нь бол ТУЗ-ын дэргэд ажиллах ёстой. Мөн бүтэц орон тооны асуудал тодорхойгүй байна. Ямар ч тооцоолол алга. Төлөвлөлт хуучин тогтолцоогоороо явж байна. Ер нь бол Эрдэнэт үйлдвэр шиг том компани гадаад зах зээлд өөрийн гэсэн үнэлгээтэй байх ёстой. Үүнийхээ дүнд дотоодын эх үүсвэртэй харьцуулахад бага хүүтэй, урт хугацаатай мөнгөн хөрөнгийг бонд хэлбэрээр олон улсын зах зээлээс босгодог байх хэрэгтэй. Тэгснээр 40 жил ажиллаж хуучирсан тоног төхөөрөмжөө сайжруулах боломж нээгдэнэ. 60 жилийн нөөцтэй, үйл ажиллагаа нь жигдэрсэн, нэр хүндтэй үйлдвэрийн хувьд бол энэ боломж нээлттэй. Гэтэл өнөөдөр бид дотоодын эх үүсвэрээс 12 хувийн хүүтэй зээл аваад явж байна гэдэг бол харамсалтай зүйл. Олон улсаас хамгийн дээд тал нь 7.2 хувийн хүүтэй зээл авах бодит боломж бий. Хэрэв сайн засаглал төлөвшсөн тохиолдолд эдгээрээсолон том боломж нээгдэнэ. Ашиглахгүй байгаа исэлдсэн хүдрийн овоолгоо ашиглах боломж байна. Эцсийн бүтээгдэхүүн буюу катодын зэс үйлдвэрлэх боломжтой. Энэ бүхнийг зохистой засаглал, зөв менежментийн хүчинд л хийж чадна. Дээр дурдсан ажлуудаар энэ бүхний эхлэлийг тавьж байгаа юм. Ер нь бол улс төр ямар их нөлөөтэй вэ гэдгийг би энэ үйлдвэрт ажиллаж эхлээд мэдэрч байна.

-Сүүлийн өгүүлбэр тань анхаарал татаж байна. Олон зүйл санаж сэдэж, эхлүүлсэн байна. Гэхдээ Эрдэнэт үйлдвэрийнхнээс шалтгаалахгүй саад бэрхшээл байна гэж ойлгогдлоо?

    -Мэдээж аливаа зүйлд саад тотгор тулгарах нь тодорхой асуудал. Магадгүй урьд нь 2 улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд худалдан авалт шууд хийгддэг байсан нь амар байсан байх. Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэж эхэлснээр тайлагнал, хяналт шалгалт нэмэгдсэн. Ер нь Эрдэнэт үйлдвэр бол хэн нэгний өмчилдөг зүйл биш. Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын топ компани л юм бол, Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд юм бол тайлагнадаг, нээлттэй ил тод байх ёстой. Одоо тулгарч байгаа саад бэрхшээл бол туулах л ёстой зүйл гэж бодож байна. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үүнийг даваад гарна гэдэгт итгэлтэй байна.

-Дээр ярьсан зүйлсийн дийлэнх нь компанийн үр өгөөжтэй холбогдож байна. Энэ нь баялаг бүтээж буй уурхайчдад ямар нөлөө үзүүлэх юм бэ?

    -Сүүлийн 2 жилийн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсад цалингаа 25 хувиар нэмэгдүүлсэн байгууллага бараг байхгүй байх. Тэгвэл манай үйлдвэр цалингаа 2017 оны 6-р сард 10 хувь, 2018 оны эхээр 15 хувь гээд нийтдээ 25 хувиар нэмэгдүүлсэн. Энэ нь тогтолцоо зөв болж хэмнэлт бий болоод уурхайчдад очих мөнгө нэмэгдэх боломжтойг баталлаа. Цаашдаа энэ үйлдвэрт үр бүтээлтэй ажилласан хүмүүс өндөр цалин авдаг болох ёстой. Өндөр цалин авсныхаа төлөө ичдэггүй байх хэрэгтэй. Үүний тулд цалин, урамшууллын тогтолцоогоо бид нээлттэй болгох шаардлага зүй ёсоор гарч ирнэ.

-Цалин нэмсэн гэлээ. Гэхдээ уурхайчид жагсаал хийж тодорхой шаардлагуудыг тавиад буй. Тэд яагаад сэтгэл дундуур байна вэ?

    -Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг сектороор нь авч үзвэл төрийн албан хаагчдаас өндөр. Салбараар нь авч үзвэл нэг их өндөр биш. Оюу толгойн ажилчид 3-4 сая төгрөгийн цалин авдаг байх. Тэгвэл манай ажилчид 2 сая гаруй төгрөгийн цалинтай. Энэ бол уул уурхай гэж энэ хүнд салбарт ажиллаж буй хүний авах цалин биш гэж бодож байна. Үйлдвэр үр бүтээлтэй ажиллаад, хэмнэлт хийгээд, өртгөө багасгаад явбал одоогийнхоос өндөр цалин авах боломжтой. Цаашид баялаг бүтээгчдийн цалин нэмэгдэх ёстой гэдэг байр суурьтай явдаг. Үйлдвэрчний эвлэл бол сонгуульт байгууллага. Тус байгууллага цалинг 40 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Гэхдээ энэ нь боломжтой эсэхийг эдийн засгийн тооцооллоор харах хэрэгтэй. 2018 оны төгсгөлд Эрдэнэт үйлдвэр цалингийн фондоо хамгийн дээд тал нь 12 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо гарсан. Тэгвэл ямар тооцооллоор 40 хувь нэмэгдүүлэх боломжтой юм бэ гэдгийг 2 тал ярилцах хэрэгтэй. Боломж нь байвал өсгөх хэрэгтэй. Байхгүй бол бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй. 2012 онд эдийн засаг 17 хувийн өсөлттэй байхад энэ асуудал гарч байсан удаатай. Нэгэнт зардал өсөөд ирэхээр дараа дараагийн жилд үүнийгээ даахаа больдог. Цалин гэдэг бол тогтвортой шинжтэй зүйл. Нэг өсгөвөл бууруулж болдоггүй. Тийм учраас үүнийг бодит судалгаанд үндэслэж нэмэх үү, хасах уу гэдгээ ярих хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэлээс 100 гаруй асуудлаар шаардлага тавьсан байдаг. Өнөөдрийн байдлаар 8 асуудал дээр талууд тохиролцож чадаагүй яваа. Гэхдээ асуудал ажил хаях хэмжээнд очоогүй гэж бодож байна.


-“Монгол зэс” корпорацийн захирлууд үйлдвэрийн удирдлагуудад их хэмжээний урамшуулал тараасан хүснэгт нийгмийн сүлжээнд тарсан. Хэрэв тэр үнэн бол уурхайчид 2 сая төгрөг, Хууль эрх зүйн газрын дарга та 450 мянганам.доллар авсан бол шударга бус. Нууц биш бол Эрдэнэт үйлдвэрийн урамшууллын систем яаж ажилладаг юм бэ?

    -“Монгол зэс” корпораци Ерөнхий Захиралд 500 мянган ам.доллар, Хууль эрх зүйн газрын даргад 450 мянган ам.доллар гэх мэт урамшуулал тараалаа гэсэн мэдээлэл явсан. Би бол тийм урамшуулал аваагүй. Тийм тушаал гараагүй. Үүнийг бол би улс төржилт байсан гэж ойлгож байгаа. Энэ бол худал мэдээлэл.Эрдэнэт үйлдвэрт нийт 1200 гаруй хүн урамшуулал авдаг. Их, бага хэмжээгээр.Урьд нь бол гүйцэтгэлийн гол үзүүлэлтийг үндэслэж хамгийн багадаа 350 мянган төгрөгийн урамшуулалолгодог байсан.Энэ дүнг Хамтын гэрээ болон цалингийн өсөлттэй холбоотойгоор хамгийн доод тал нь550 орчим мянган төгрөг болгож нэмсэн. Контракттай ажилчид бас бий. Жишээлбэл, ОХУ-ын мэргэжилтнүүд хөдөлмөрийн гэрээгээр төгрөгийн цалинтай, контрактын гэрээгээр ам.долларын цалин авдаг байх жишээтэй. Урьд нь еврогийн урамшуулал олгож байсан тохиолдол байдаг. Энэ талаарх мэдээллийг задлах эрх надад байхгүй. Ер нь бол урамшууллын тогтолцоо байх ёстой гэж хэлмээр байна.Энэ том үйлдвэрийг зөв удирдаж, зөв менежмент хэрэгжүүлсэн хүмүүсийг урамшуулах ёстой. Эрдэнэт үйлдвэр топ менежерүүдийг авч ажиллуулж, үр дүнд хүрвэл урамшуулах хэрэгтэй. Гагцхүү энэ нь ил тод байх ёстой.

-Стандарт банктай холбоотой Арбитрын шүүхийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Хүн бүр тодорхой ойлголт, дүгнэлттэй болсон байх. Үүнтэй дүйцэх хэмжээний хэрэг явдал Эрдэнэт үйлдвэртэй холбоотой дахиад гараад ирэх юм биш биздээ?

    -Намайг ажил авахад Арбитрын шүүхэд хэлэлцэгдэх 5 асуудал байсан. Тэр нь 1998 онд үүссэн Балхаш Мисс, 2011-2012 онд үүссэн Кливдэнд Рэйд компанийн асуудал, 2013 онд үүссэн Стандарт банкны асуудал, 2009-2010 онд үүссэн Марк Рийч копанийн асуудал байсан. Үүнээс Стандарт банкнаас бусад асуудлыг бид шийдвэрлэж чадсан. Ингээд ажилд томилогдоод нэг жил 9 сарын дараа дахин нэг маргаан гарсан. Энэ нь Корийс гээд Солонгос Улсын хөрөнгө оруулалтын компанийн асуудал. 2005 онд Эрдэнэт үйлдвэр тус компанитай гэрээ хийсэн байдаг. Уг асуудлыг өмнө нь ажиллаж байсан хүмүүс мэдэж байсан. Тиймээс би таны асуултад Арбитрын маргаан байхгүй ээ гэж хэлж чадахгүй. Ер нь нууцлаад байх шаардлагагүй асуудлууд бий. Шинээр баригдсан “Медипас” эмнэлэгтэй холбоотой, газрын эрхийг хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулсан, худалдааны гэрээтэй холбоотой маргаанууд бол байгаа. Сүүлийн нэг жил 9 сарын хугацаанд Арбитрын маргаантайгаар Эрдэнэт үйлдвэрт учирч болзошгүй байсан 95 сая ам.долларын хохирлыг “зайлуулж” чадсан. 20 сая ам.долларыг бодитоор төлүүлэх шийдвэр гаргуулсан. Үүний 10 сая ам.доллар нь манай дансанд ороод ирчихсэн байна. Мөн Шүүхийн албадан болон гүйцэтгэх хуудас бичигдсэн байсан олон улсын маргаан дээр бид 600 орчиммянган ам.долларыг багасгаж шийдвэрлүүлж чадсан. 2005 онд Хинлон гээд компани Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийж урьдчилгаа төлбөр авсан. Тус компани үүргээ биелүүлээгүй. Бид энэ асуудал дээр Арбитрын 3 шатны шүүхэд ялалт байгуулсан.

-Сүүлд гарч ирсэн гээд байгаа Корийс компанитай холбоотой асуудал дээр Эрдэнэт үйлдвэр ямархуу нөхцөл байдалтай байгаа вэ?

    -2005 онд Корийс, Самсунг компаниудтай Эрдэнэт үйлдвэр исэлдсэн хүдрийг ашиглах гэрээ байгуулсан байдаг. Ингэхдээ шаардлагатай зардлыг дээрх 2 компани гаргана. Хэрэв төсөл амжилтгүй болбол нийт зардлын 50 хувийг Эрдэнэт үйлдвэр төлөх гэрээний заалттай. Шийдвэрлэхдээ Сингапурын хуулийг хэрэглэнэ. Шийдвэрлэх Арбитр нь Сингапурын Арбитр байхаар гэрээ байгуулсан. Уг асуудлыг тухайн үед нь Сангийн яам, Төрийн өмчийн хороонд танилцуулж байсан юм билээ. Гэхдээ асуудал шийдвэрлэгдэхгүй өдийг хүрсэн байна. Одоогоор манайхаас ажлын хэсэг гараад энэ хэргийг аль болох хохирол багатай шийдвэрлэхээр ажиллаж байна. Үндсэндээ Эрдэнэт үйлдвэруг асуудалд үүрэг хүлээх нөхцөл бүрдсэн байна гэж эхний ээлжинд харж байгаа.

-Хэдий хэмжээний мөнгөний асуудал вэ?

    -Одоогоор хэмжээг зарлах боломжгүй. Стандарт банк шиг биш. Марк Рийчээс бага гэж л хэлж чадах байна. Энэ асуудал нь миний эрх хэмжээнд хамаарахгүй буюу давсан хэрэг гэдгийг ойлгохыг хүсэж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 12
  • 2
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
  • 0
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

20 cэтгэгдэлтэй


ZochinJun 12, 2018 202.131.243.190

Udirdlagiin menejment, top menejeruud gej uildveriin gol ajliig oorsdiin huch hodolmorooroo nugalj, tolovologoog bieluulehed 90 garui huviig ni hiideg shat shatnii ajilchid 2-n hoorond yalgaa bii. Bayajuulah uildvert zasvarchingaar 1 sar ajillaad uzeech. tegeed udirdlaga nereer ondor uramshuulal zugeer shahuu avdag, hols huchee dusluulan baij tsalingaa avdag ajilchin 2-n asar ih yalgaa haragdana. Deer ni baga ch gesen nemer boldog bonus ogohoo bolij ter ni hemnelt bolj haragdaad, olon tumend hemnelttei ajillsan gej oilguulah ni hend heregtei gej. Tegej ih shudarga baihiig husch bgaa bol tehnik tehnologio shinechilehiin hajuugaar ajilchiddaa handsan uramshuullaa saijruulaach ee gej helmeer bna.


ГанааJun 1, 2018 64.119.16.20

Энэ новшийг зайлуулвал таарна. Эд нарыг ирсэнээс хойш үйлдвэрийн ажил доройтсон!


зочин Jun 1, 2018 103.212.119.181

ЭНЭ ЦЭРЭНБАДАМ 49- БҮЛЭГЛЭЛИЙН ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГААЖ БАЙГАА ЮМ ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН ГАР ХӨЛ БААХАН АШИГТАЙ САЙН БАЙГАА ГЭЖ ТОЛГОЙ УГААНА. АРД ТҮМЭН УХААНТАЙ ХАНДААРАЙ НААДАХ ЧИНЬ ТОМ БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ ШҮҮ


зочин Jun 1, 2018 103.212.119.181

ЭНЭ ЦЭРЭНБАДАМ 49- БҮЛЭГЛЭЛИЙН ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГААЖ БАЙГАА ЮМ ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН ГАР ХӨЛ БААХАН АШИГТАЙ САЙН БАЙГАА ГЭЖ ТОЛГОЙ УГААНА. АРД ТҮМЭН УХААНТАЙ ХАНДААРАЙ НААДАХ ЧИНЬ ТОМ БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ ШҮҮ


зочин Jun 1, 2018 103.212.119.181

ЭНЭ ЦЭРЭНБАДАМ 49- БҮЛЭГЛЭЛИЙН ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГААЖ БАЙГАА ЮМ ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН ГАР ХӨЛ БААХАН АШИГТАЙ САЙН БАЙГАА ГЭЖ ТОЛГОЙ УГААНА. АРД ТҮМЭН УХААНТАЙ ХАНДААРАЙ НААДАХ ЧИНЬ ТОМ БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ ШҮҮ


ЗочинJun 1, 2018 103.212.119.181

ЭНЭ ЦЭРЭНБАДАМ 49- БҮЛЭГЛЭЛИЙН ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ УГААЖ БАЙГАА ЮМ ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ НАРЫН ГАР ХӨЛ БААХАН АШИГТАЙ САЙН БАЙГАА ГЭЖ ТОЛГОЙ УГААНА. АРД ТҮМЭН УХААНТАЙ ХАНДААРАЙ НААДАХ ЧИНЬ ТОМ БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ ШҮҮ


ЗочинMay 30, 2018 27.123.214.116

Худалдаа хөгжлийн банкны хувалзнуудыг зайлуулбал таарна


ЗочинMay 29, 2018 66.181.177.26

amjilt husie mash sain huulch shuu


ЗочинMay 28, 2018 122.201.24.218

Ер нь бол төрийн өмчид хяналт хэрэгтэй, бас шудрага ажиллах мэргэжилдээ эзэн болж сэтгэлээсээ л ажиллавал болох нь тэр. Тийм ажилтнууд энэ үйлдвэрт олон бий. Тэднийг олж харж дэмжээсээ ойлгоосай даа. Хардах эрх хэнд ч байгаа гэхдээ хов жив бол тэо чигээрэй хорсол чадваргүйчуудын л хийдэг ажил юм даа.


ZochinMay 28, 2018 112.72.14.220

49 huvias her huviig dalduur ezemshdeg ve. Ug ni tsetsen, uildel ni hulhi tiim l zaluu bna.


ЗочинMay 28, 2018 202.179.11.10

Ажилчдын төлөө юм хийхгүй шинжтэй л яриа байна даа


luvsangombo bankirMay 28, 2018 162.158.178.59

mundag zaluu shu


ЗочинMay 28, 2018 202.131.243.186

tand ajiliin amjilt husie


ЗочинMay 28, 2018 122.201.31.174

49% г дэмжих нь зөв. Төрийн нэр барьсан луйварчид дүүрэн байна шүү


UurhaichinMay 28, 2018 27.123.212.142

Shudraga yos ene uildwert uguilegdej baina bugd darga nar hiij baigaa humuusee demjij tsaling iin zow system burduulmeer bna


ЗочинMay 28, 2018 202.21.98.10

За нээх худлаа ярилцлага байна. Халзан Энхбаатараас авахуулаад Дархнаы төмөрлөгийн луйварчид үүрлээд цөм баяжаад залуу авгай аваад ****** **** ***аал хэвтэж байгаа гарууд хүг нэгээрээ ГОК д орсон байна лээ. Нууц амрагуудаа ч аваачаад тавьсан ч байх шиг Монгол жоохон шүү луйварчидаа


unenMay 28, 2018 192.99.56.22

Rothchild-iin gar TDB-eer damjin mongoliig atgaj baigaa ni endee. 500 saya $-iin bondiig Rothchildees avsan. Erdenetiig avahiin umnu ni tuund baraa buteegdehuun niiluuldeg kompaniudiig avch baigaad shahaanii gereegeer erdenetees mungu garguulj ERDENET-iig uuriinh ni munguur avsan ni unen shuudee.


ЗочинMay 28, 2018 202.131.243.186

chemondantai irsen yumnuud zailaasai


BaigalmaaMay 28, 2018 85.17.24.66

Amjilt husie


ЗочинMay 28, 2018 103.26.195.37

49 энэ үйлдвэрээс зайлаачээ


mongol May 28, 2018 202.131.243.186

Ulam ondor amjilt husei


hiMay 28, 2018 202.131.243.186

ooroo zail tenegee