Гок

“Эрдэнэт” үйлдвэр ахмадуудынхаа тэтгэврийн нэмэгдлийг өсгөв

    “Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга” уулзалтад компанийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар баяр хүргэж үг хэлэн, Монголын ахмадын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар урилгаар оролцов. Чуулганд ахмадууд өөрсдийн санал, бодлоо компанийн удирдлагуудад чөлөөтэй илэрхийлсэн.

     Орхон аймгийн Ахмадын ордонтой болох саналыг анхдагчдаас гаргаж, энэ талаар судалж, дэмжихээ Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ. “1000 ахмадын чуулга” уулзалтыг хаасан удирдлагын үг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ой тохиож буй эдгээр өдрүүдэд ахмад буурлуудаа хүндэтгэн баярлууллаа. Компаниас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настнуудад улсаас олгодог тэтгэврээс гадна сар бүр тэтгэврийн нэмэгдэл мөнгө олгодог.

    Үүнийг 2005 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон бол 50 хувиар, түүнээс хойш бол 20 хувиар нэмэгдүүлэх болсноо үйлдвэрийн удирдлага дуулгалаа. Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолборт ахмадуудад зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, тусгайлсан ахмадын их эмчийг томилохоор болсон юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 13
  • 2
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


GalMay 27, 2018 162.158.179.252

Saihan arga hemjee zohion bguuldan bna.Bayrtai bna.


ЗочинMay 26, 2018 172.68.253.169

Монголыг 40 жил тэжээж байгаа үйлдвэр.Нам засгийн шийвэрийг дэмжиж анхдагч болсон бүтээн байгуулагчид бол баатрууд шүү.Одоо томоохон бүтээн байгуулалтанд мөнгө л дуудаж хагас хугас дуудаж байх шиг.Энэ үйлдвэр 100 хувь нийт ард түмний өмч байж үр ашигтай ажиллаасай.Том юмны унац том л байдаг гэдэг үг үнэн юмаа азтай ахмадуудад урт наслахыг хүсье.