Skip to main content

“Дуунд мөнхөрсөн Эрдэнэт” улсын уралдаанд филармонийн уран бүтээлчид тэргүүллээ

    “Эрдэнэт” ХХК-ийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Дуунд Мөнхөрсөн Эрдэнэт” улсын уралдаан 2018 оны 04-р сарын 30-аас 05-р сарын 12-ны хооронд Улаанбаатар, Эрдэнэт хотуудад амжилттай болж өндөрлөлөө.

    Тус уралдааны Гран-При шагналыг Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хөгжим Л.Эрдэнэбатын шүлэг улсын Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаярын “Дэлхийд ижилгүй Эрдэнэт” дуу хүртэж, 1-р байрыг Ц.Пүрэвхүүгийн хөгжим Х.Чилаажавын шүлэг улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулгын “Уурхайчин хүн дээ би” дуу эзэлж, тусгай байрын шагналыг Улсын Филармонийн урын сангийн эрхлэгч Сугарцэрэнгийн бүтээл “Эрдэнэт гэдэг эрдэнэсийн хот”, улсын Филармонийн гоцлол дуучин Б.Отгонбаярын “Нэгэн зүгт” дуу тус тус амжилттай оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй