Skip to main content

Орхон аймгийн 10 залуу багш БНХАУ-д туршлага судална

Орхон аймгийн 10 залуу багш БНХАУ-д туршлага судална
    Дэлхийн боловсролын ситемд 1-5 жил ажиллаж буй залуу багш нараа дэмжих нь сайн багшийг хөгжүүлэх суурь үндэс гэж үздэг тул ЗДТГ-ын НБХ, БСУГ, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран залуу багшийн мэргэжил, ур чадварыг системтэйгээр дээшлүүлэх “Би залуу багш” шаталсан сургалтыг хэрэгжүүлсэн байна.

     Олон улсад багшийн хөгжлийг тодорхойлохдоо шинэ багш туршлагажих үеийг 1 жил, багшийн мэргэжлийн хөгжлийн үеийг 2-3 жил, мэргэжлийн өндөр чадвартай болох үеийг 5–аас дээш жил гэж тодорхойлдог. Орхон аймгийн багш нарын хувьд 1-5 жил ажиллаж байгаа 370 багш байгаа нь 10 хүртэлх жилийн туршлагатай нийт багш нарын 48 хувийг эзэлж байгаа нь залуу багшийг системтэй хөгжүүлэх хэрэгцээ байгааг харуулж байгаа аж.

    Тиймээс Орхон аймагт “Би залуу багш” шаталсан сургалтыг 2017-2018 оны хичээлийн жилийн хугацаанд зохион байгуулсан нь олон эерэг үр дүнг харуулсан байна. Сургалтын хүрээнд гурван удаагийн модуль сургалт, хоёр удаагийн мониторинг хийх үйл ажиллагаанд Орхон аймгийн ЗДТГ-аас 6,0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, залуу багш нарын мэдлэг, чадварыг дээшлүүлжээ.

    Хөтөлбөрт ЕБС, СӨББ, МСҮТ-ийн 100 залуу багш хамрагдаж 2018 оны тавдугаар сарын 7-нд 10 баг үзүүлэх хичээл зааж, нийт сургалт үйл ажиллагааны явцад хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээр тэргүүн байр эзэлсэн залуу багш нарын багийг Орхон аймгийн ЗДТГ-аас БНХАУ-д туршлага судлуулах эрхээр шагнасан байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн “БАГШ” дэд хөтөлбөрийн 2017 оны хэрэгжилтийн тайланг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн үйл ажиллагааны хэрэгжилт 91.3 хувьтай биелсэн гэж дүгнэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй