Skip to main content

Төгсөгчдийг “Эрдмийн баяр”-аараа аялал зугаалга хийхийг хориглов

“Хонхны баяр”-ыг баар, ресторанд тэмдэглэхийг хориглолоо
    Төгсөгчдийн “Эрдмийн баяр” тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор БСШУСЯ, Орхон аймгийн Засаг даргын захирамж гарсан байна. Үүнд, аялал зугаалга, иргэдэд хүндрэл учруулсан хэлбэрээр арга хэмжээ зохион байгуулахгүй гэж заасан бөгөөд захирамжид хяналт тавьж ажиллахыг аймгийн онцгой байдлын газар, цагдаагийн газар, боловсролын газар, аймгийн хуулийн хэлтэс, байгаль орчны газар зэрэг холбогдох байгууллагуудад хатуу анхааруулсан байна.
    Энэ жилийн тухайд ЕБС-ийн төгсөлтийн баярыг зургадугаар сарын 12-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Тиймээс өмнө болон төгсөлтийн шалгалтын дараах өдрүүдэд захирамж, дүрэм журмын хэрэгжилтийг биелүүлэх үүргийг бүх багш, сурагчид хүлээх аж.

    Дашрамд дурдахад, Уржигдар буюу тавдугаар сарын 6-ны өдөр Дархан-Уул аймагт ЕБсургуулийн төгсөгчид эрдмийн баярын урьдчилсан зугаалга хийж яваад, дунд оврын автобустайгаа осолдсон харамсалтай хэрэг гарч, 10 гаруй хүүхэд бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан байна.

    Энэ мэт жишээнээс анхааруулахад эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид аялал зугаалгын хориглосон заалтыг зөрчихгүй байх, зөрчсөн тохиолдолд үр хүүхдээ болзошгүй аюулд түлхэх, мөн хаврын 3-р зэрэглэлийн хуурайшилттай энэ цаг үед ой хээрийн түймрээс эхлээд олон эрсдэл дагуулж болзошгүйг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй