Skip to main content

“Эрдэнэтийн хавар” ковер дууны анхдугаар уралдаан болно

    “Эрдэнэтийн хавар” ковер дууны анхдугаар уралдаан энэ сарын 13-нд “Өргөө” кино театрт болох гэж байна. Орхон аймгийн Ардчилсан залуучуудын холоо, “ELPA” төвтэй хамтран зохион байгуулж буй энэхүү уралдаан ерөнхий боловсролын сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, мэргэжил сонголтод эерэгээр нөлөөлөх зэрэг өндөр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

    “Эрдэнэтийн хавар” ковер дууны анхдугаар уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд сонирхсон ковер дуучид тавдугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд сургуулийнхаа нийгмийн ажилтанд бүртгүүлэх юм байна.Ковер дууны уралдааныг дуучин СТА А.Мөнгөншагай /“3 бүдүүн” хамтлаг/, Л.Маштөгс, Э.Ариун-Эрдэнэ /”Outlaw” хамтлаг/, Х.Цэвээн нар шүүх бөгөөд дуулах авьяасаас гадна хувцаслалт, хөгжим, фонограмм гэсэн үзүүлэлтийг анхаарах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй