Skip to main content

Д.Цэрэнбадам: УБТЗ ХНН болон Эрдэнэт үйлдвэр ХХК нар хоёулаа ялсан

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамтай Стандарт банкны зээлийн асуудлаар ярилцлаа.

-Жаст групп ХХК-ийн Стандарт банкнаас авсан зээлд УБТЗ ХНН болон Эрдэнэт үйлдвэр ХХК нар адилхан баталгаа гаргасан боловч Арбитрын шийдвэрээр УБТЗ ХНН төлбөр төлөх үүрэг хүлээлгээгүй гэсэн мэдээлэл байна. Адилхан баталгаа гаргасан хоёр компанийн яагаад нэг нь хариуцлага хүлээхээр болоод нэг нь хариуцлага хүлээлгүй үлдсэн талаар тайлбар өгөөч?

-УБТЗ ХНН болон Эрдэнэт үйлдвэр ХХК нар адилхан баталгаа гаргасан гэх асуудал нь одоо яригдаж буй арбитрын маргаанаас тусдаа өөр асуудал бөгөөд энэ маргаанд УБТЗ ХНН болон Эрдэнэт үйлдвэр ХХК нар хоёулаа ялсан. -Тодруулбал?-2007 оны 02-р сарын 06-ны өдөр Стандарт банк болон Жаст ХХК-ийн хооронд “Худалдааны эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зээлийн гэрээ” гэж хийгдсэн байдаг. Энэ зээлийн гэрээний зээлдэгч тал нь Жаст ХХК болон Жаст Ойл ХХК бөгөөд зээлийн батлан даагчаар Жаст ХХК-ийн охин компани болон түүнтэй хамаарал бүхий 9 компани оролцсон байдаг. Эдгээрийг дурдвал: “Жаст” групп ХХК, “Интер транс сервис” ХХК, “Аж трейд” ХХК, “Аж Тана” ХХК, “Эрд Тана” ХХК, “Аж шүр” ХХК, “Эрд шүр” ХХК, “Агро Эко” ХХК, “Мах маркет” ХХК нар юм. Харин Эрдэнэт үйлдвэр ХХК болон УБТЗ ХНН нь уг гэрээнд ямар нэг үүрэг хүлээж, тал болж оролцоогүй ба нэр томъёо хэсэгт Жаст ХХК-ийн “Баталгаажсан худалдагч авагч” гэсэн нэршилтэй тэмдэглэгдсэн байдаг. Учир нь Жаст ХХК 2006 оны 03-р сарын 14-ны өдөр УБТЗ ХНН-тэй 20000 тонн зуны дизель түлш нийлүүлэх гэрээ, 2006 оны 05-р сарын 12-ны өдөр УБТЗ болон Эрдэнэт үйлдвэр ХХК нартай “Төлбөр барагдуулах гурвалсан гэрээ” байгуулсан байдаг ба маргаанаа Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлэхээр тусгасан байсан.

-Монгол улсад уг асуудалтай холбоотой шүүх хурал болсон гэж сонсоогүй. Та шүүх хурлын талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Монгол улсад уг асуудлаар шүүх хурал болоогүй. Харин Стандарт банк 2013 оны 07-р сарын 18-ны өдөр Английн дээд шүүхэд 2007 оны 02-р сарын 06-ны өдөр Жаст групп ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нэр дурдсан 9 батлан даагч, УБТЗ ХНН болон Эрдэнэт үйлдвэр ХХК нараас 33,088,690 ам.долларыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Английн дээд шүүх дээрх маргааныг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр авч хэлэлцээд Стандарт банкны нэхэмжлэлээс Эрдэнэт үйлдвэр ХХК болон УБТЗ ХНН-д холбогдох хэсгийг харьяаллын бус гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл УБТЗ ХНН-ийн баталгаа гаргасан гэх асуудал бол зөвхөн 2007 оны 02-р сарын 06-ны өдрийн гэрээнд хамаарна. Гэтэл арбитрын шүүхээс 50,9 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр ХХК-аар төлүүлэхээр гаргасан шийдвэр нь 2009 болон 2010 онд Жаст групп ХХК-ийн зээл, түүнд баталгаа гаргасантай холбоотой асуудал бөгөөд УБТЗ ХНН-ийн Жаст ХХК болон Стандарт банктай холбогдсон асуудлаас огт өөр юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Л.Сэргэлэн

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

5 cэтгэгдэлтэй


ЗочинApr 26, 2018 162.158.178.143

ЭРДЭНЭТИЙН ИЛЧЛЭГДСЭН ҮНЭН: https://www.facebook.com/soninmn.agency/videos/1763030950432221/UzpfSTEwMDAxMDIxOTI3ODk4OTo2MDk3MjYxNTYwNDQ2ODg/?id=100010219278989


ЗочинApr 19, 2018 27.123.214.108

Нуль алдаа гарчиг нь


ЗочинApr 19, 2018 172.68.254.50

uurhain nootsiig onoj chaddaguin baihdaa


ЗочинApr 18, 2018 162.158.178.197

Ене нохор одоо больж уз харин яагаад ялагдуулсанаа ярьж уз тегеед атг шагнул


ЗочинApr 18, 2018 222.133.49.188

Бичиг үсгийн чадваргүй сэтгүүлчтэй сайт байна. Тэгээд бас том сэдвээр бичиж байж утгагүй юм бичих юм