Skip to main content

Эрдэнэт хотыг цэвэр цэмцгэр байлгахад зориулж 4 ширхэг хогны машин бэлэглэнэ

Эрдэнэт хотыг цэвэр цэмцгэр байлгахад зориулж 4 ширхэг хогны машин бэлэглэнэ
    Эрдэнэт хотын хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулах, ашгийн бус хэлбэрээр байгуулагдсан “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгаа”- ны хүрээлэнд Бүгд Найрамдах Казакстан Улсын “Камаз-Инжиринг” ХК-ийн зүгээс хог цэвэрлэх зориулалттай камаз маркийн 4 ширхэг авто машин хандивлажээ.

    Уг хандивын ажил Казакстан Улсад Олон улсын уламжлалт эмчээр ажилладаг Эрдэнэтийн унаган иргэн Х.Батхүү хүсэлт тавьсаны үндсэн дээр ажил хэрэг болсон байна.

    Ийнхүү “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгаа”- ны хүрээлэнд шилжсэн нэг бүр нь 10-14 тоннын даацтай 2014-2016 онд үйлдвэрлэсэн хог цэвэрлэх зориулалтын эдгээр машинуудыг Эрдэнэт хотыг цэвэр цэмцгэр байлгахад зориулан Орхон аймгийн хот тохижуулах газарт бэлэгдэх шийдвэрийг тус хүрээлэнг үүсгэн байгуулагч Бат-Өлзийн Бат-Эрдэнэ гаргасан байна.

    Энэ шийдвэрийн дагуу Орхон аймгийн хэмжээнд дутагдалтай байсан хогны машины асуудал бүрэн шийдэгдэж “Байгуулагдсан цагаасаа Монголын хамгийн цэвэр хот гэх тодотголтой хөгжиж ирсэн Эрдэнэт хотын өнгө үзэмж улам сайжирна” хэмээн Эрдэнэтчүүд талархан хүлээн авч байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 6
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинApr 12, 2018 202.179.11.10

Энд Б.Бат-Эрдэнэ ямар хамаа байна, Х.Батхүү гэдэг хүн хүсэлт тавьж шийдүүлсэн юм биш үү.


БатхүүApr 13, 2018 172.68.254.56

Би Батхүү байнаа. Манай хүрээлэнгээс хийж байгаа ажил. Олон газар бид хамтдаа төслөө хөөцөлдөж ажилладаг. Одоогоор Солонгос, Казакстан төслүүд маань амжилттай хэрэгжиж эхэлж байгаа юм. Бат-Эрдэнэ ах биднийг удирдаж ажилладаг. Хамгийн их хамаатай хүн