Эрдэнэт

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 45 тонн электрод нийлүүлнэ

    АИТХ-ын тэргүүлэгчид орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцаж байна. Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Шинжлэх ухаан технологийн паркийн дэргэд өнгөрсөн оны 10 дугаар сард байгуулагдсан “Гагнуурын электрод”-ын үйлдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 45 тонн гангийн электрод нийлүүлэхээр болжээ. Тус үйлдвэрийн гангийн электродын жилийн хэрэгцээ дунджаар 45 тонн бөгөөд үүнийгээ 100 хувь импортоор авдаг байжээ.

     Үүнээс Гагнуурын электродын үйлдвэр ойролцоогоор 160 орчим сая төгрөгийн орлого олох тооцоо гарсан байна. Шинжлэх ухаан технологийн парк нь урсгал зардалдаа 100 сая төгрөгийг зарцуулдаг. Урсгал зардлын дийлэнх хөрөнгө нь түрээсийн төлбөр суутгагддаг. Өөрөөр хэлбэл сардаа 2 сая жилдээ 24 сая төгрөгийг байрны түрээст зарцуулдаг.

    Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэдэг утгаараа эхний хоёр жилийн зардлыг орон нутгийн төсвөөс гаргаж байгаа. Тиймээс парк орон нутгийн өмчийн барилгад үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөлд түрээсийн 24 сая төгрөгийг хэмнэх боломжтой.

    Өнөөдрийн байдлаар орон нутгийн өмчид байгаа барилгуудад үйлдвэрлэл явуулах боломжтой нэг ч барилга байхгүй. Тиймээс үүнийг судлахыг АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва үүрэг болголоо. Эхний ээлжид зориулалт бус баригдсан Жаргалант сумын байцааны зооринд шилжүүлэх боломжтой эсэхийг судлахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинApr 11, 2018 202.131.243.190

aimgiin udirdlaguudaas tus XXK-d huvi ezemshdeg gesn bor shuvuu yvjil bn lee