Хөх монгол цогцолборын урсгал зардалд 70 сая төгрөг зарцуулдаг

    АИТХ-ын тэргүүлэгчид орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцаж байна. Нийтдээ найман байгууллагын үйл ажиллагаатай танилцах бөгөөд хоёр өдрийн турш уг арга хэмжээ үргэлжилнэ. Эхний өдөр “Хөх монгол”, “Их шүтээн” цогцолбор, Эрдэнэт-Ус ДТС, Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Хөх монгол цогцолбор нь 2016 оны 6 дугаар сард алан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Ашиглалтад орсноосоо хойш 2 жил болж байгаа ч үйл ажиллагаа нь тогтворжоогүй, барилгын зарим хэсгийг засварлах шаардлагатай болоод байна. Харин тус цогцолбор өөрийн үйл ажиллагаагаараа сая орчим төгрөгийг орлого олсон байна.

    Тиймээс тус байгууллагын менежментийг сайжруулах шаардлагатай байна. Хөх монгол цогцолборын барилгын ажлыг “Сэхүүн чоно” компани 2 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэйгөөр байгуулсан. 21 аймгийн онцлогийг харуулсан дурсгалт газрын баримал, 5D кинотеатр, тэнгэрийн ташуур, хөх Монгол зэрэг барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Барилгын ажлын дийлэнх нь өвлийн улиралд хийгдсэнтэй холбоотойгоор дахин засварлах шаардлага гараад байгаа гэсэн албан бус дүгнэлт гарсан байна. Тиймээс гүйцэтгэгч байгууллагад хандаж баталгаат хугацааны гурван жил дуусаагүй байгаа учир засварлуулах ажээ.

    Өнөөдрийн байдлаар Хөх монгол цогцолборын урсгал зардалд жилдээ 70 орчим сая төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулдаг. Угтаа бол уг цогцолбор иргэдэд тарифт үйлчилгээ үзүүлж, орлогоосоо санхүүжихээр тусгасан байдаг. Гэсэн ч үйл ажиллагаа нь бүрэн тогтворжоогүй шалтгаанаар хүссэн үр дүндээ хүрч ажиллаж чадахгүй байгаа юм.

    2018 он гарсаар нэг сая орчим төгрөгийн орлого олсон байна. Тиймээс орлогоосоо санхүүжиж, үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд менежментийн шинэ бодлого шаардлагатай байна. Тус цогцолбор нь ирэх сарын нэгний өдрөөс 23:00 цаг хүртэл ажилладаг болж, интернет wifi орчныг бий болгон иргэдэд үйлчилж эхлэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


УнаганApr 11, 2018 202.70.41.122

Гаднах шавран хашаа нь одоо юу вэ? Гаднаасаа дотор нь юу байгаа нь ч мэдэгдэхгүй, шорон юм уу, юу юм бэ гэмээр. УБ хотын хүүхдийн парк шиг цэвэрхэн төмөр цагаан хашаа байж болдоггүй юм уу? Нэг юм хийхээрээ мөнгө идэхээс өөр юм бодогддоггүй юм шиг байна, манай Эрдэнэтийн удирдлагууд....


ЗочинApr 16, 2018 172.68.253.253

Тэр гаднах хашаа үнэхээр утгагүй. Ер нь хашаа барих ч хэрэггүй. Иргэдийн соёлтой амрахад зориулагдсан газар юм байгаа биз дээ? Заавал газраа хаших гээд байгаа бол зүлэгний хайс шиг намхан, өнгө үзэмжтэй жижиг хайсаар хашна биз.


WApr 11, 2018 66.181.191.141

Iim neg ongo muutai um bgaad l bdg um. Arai ch dee hund uzuuleed bh um bg umuu,uguidee l saihn salhilj suuh sandal ntr n elbeg bg bhdaa. Uil ajilgaa yavaagui bj zasvriin zardl ch gh shg. Ovol barilgiin ajil yavgdh muug mden um bol yaah gj ajliig n ehluuldg um b!?


ЗочинApr 13, 2018 202.179.11.10

Uil ajilgaa hewiin ywj bgaashdee irgeded uilchiljil bgaa