Skip to main content

Бага насны хүүхэд амиа хорлохыг завдсан хэрэг гарлаа

    Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд бага насны хүүхэд амиа хорлохыг завдсан хэрэг Орхон аймагт гараагүй бол энэ жил нэг гарч байна. Ер нь жилдээ 2-3 хүүхэд ийм үйлдэл гаргадаг байна. Эдгээр нь харилцан адилгүй нөхцөл шалтгаантай байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийнхэн нэг нэгнийгээ дарамтлах зэрэг нь өсвөр насны хүүхдэд нь хүндээр нөлөөлдөг.

    Ялангуяа 14-өөс дээш насны шилжилтийн насан дээрээ яваа хүүхдэд үл хайхрах хүчирхийлэлд өртөөд ирэхээрээ найз нөхдөөрөө хүрээлэл бий болгож, уруу татагдах, нэг нэгнийгээ дээрэлхэх хандлага гардаг байна.

    Цахим орчин бага насны хүүхдүүд бие биенийгээ чичлэх, сүрдүүлэх хэрэгсэл болж байна. Бүрэн тогтворжоогүй сэтгэлзүйтэй хүүхдүүдэд энэ нь ч хүндээр тусдаг байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах хүүхдүүдээ анхаарч байх хэрэгтэй. Тэдний өмнө асуудал тулгамдаж байвал хүүхэд хүүхдэдээ биш сургуулийн нийгмийн ажилтан хамтарсан багт хандах, цаашлаад сэтгэл зүйчид хандах хандлагыг төлөвшүүлэх шаардлагатай байна. 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 1
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй