Skip to main content

А.П.Фоменко: Хуурамч гэрээгээр мөнгө төлөх үндэслэлгүй

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирлаар 2009-2014 онд ажиллаж байсан А.П.Фоменко “Эрдэнэт”-ийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр уг үйлдвэрт олон жил ажилласны хувьд сүүлийн үед шуугиан тариад буй “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж “Жаст” группэд баталгаа гаргаж өгсөн эсэх, “Стандарт” банкинд 109 сая ам.долларын өр төлөх үү гэдэг асуудалд няцаалт өгсөн байна. Монголчуудад хандан ирүүлсэн түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.


“Эрхэм хүндэт Монгол нөхөд өө!

Эрхэм хүндэт хамтран ажиллагсад аа!

Миний амьдралын нэг чухал үе бол 2009-2014 онд ОХУ-ын талыг төлөөлөн Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт' үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн  албан тушаалд ажиллаж байсан явдал юм.

Намайг ажиллаж байх үед үйлдвэр нь салбартаа тэргүүлэгч байсан бөгөөд үйлдвэрлэл болон борлуулалтын хэмжээгээрээ 2011 онд дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрч байлаа. Миний санаж байгаагаар тухайн үед үйлдвэрийн жилийн цэвэр ашиг 220 сая ам.долларт хүрч байсан. Зөвхөн эдгээр үзүүлэлтээр үйлдвэрийн хамт олон, удирдлага хэрхэн ажиллаж байсныг төсөөлж болох биз ээ.

Миний бие өнөөг хүртэл “Эрдэнэт үйлдвэр”, түүний үйл ажиллагаа, хувь заяанд байнга анхаарал хандуулж явдаг хүний нэг. Тийм  ч учраас “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банкны хооронд үүссэн санхүүгийн маргааны асуудлыг удирдлагад байсан хүний хувьд үнэндээ ойлгохгүй байна.

51 хувийг барьцаалж баталгаа гаргаж өгсөн гэх энэ асуудал нь ямар ч логикгүй зүйл бөгөөд ийм ойлгомжгүй өрийг төлөх нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.

“Эрдэнэт' үйлдвэр нь гэрээгээр хүлээсэн ямар ч үүрэг хариуцлага байхгүй атал “Стандарт” банкинд төлбөр төлүүлэхээр гарсан Лондонгийн арбитрын шийдвэрийг үндэслэлгүй гэж би үзэж байна. Үүнээс гадна зээл авахаар санхүүгийн баталгаа гаргахыг зөвшөөрсөн үйлдвэрийн ТУЗ-ийн албан ёсны шийдвэр ч байхгүй. Ийм шийдвэр гэрээ хийхэд хамгийн чухал байдаг юм.

Миний бие үйлдвэрт ажиллах хугацаандаа “Стандарт” банкны төлөөлөлтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, албан бичгээр ч харилцаж байсан зүйлийг хараагүй бөгөөд тэр тусмаа санхүүгийн баталгаа гаргаагүй билээ.

Гэтэл “Стандарт” банк хуурамч гарын үсэгтэй, хуурамч гэрээн дээр үндэслэн үйлдвэрээс мөнгө нэхэмжилж байгаа нь хамгийн үл ойлгогдох хачирхалтай явдал болоод байна.

Хуурамч баримт бичгүүд үйлдсэн хүмүүсийн үйлдэл нь хууль бус болохыг Монголын хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоосон байдаг.

Энэ өрийг хуурамч бичиг баримт үйлдэх замаар луйвар хийсэн этгээдүүд төлөх ёстой. Тиймээс “Эрдэнэт' үйлдвэрийн зүгээс санхүүгийн баталгаа гаргасан ямар ч баримт байхгүйг баттай нотолж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


ЗочинApr 6, 2018 64.119.18.181

Энэ орос яагаад ингэж сандраад бх мдэ өөриинх нь нэр дурдагдсан байх