Skip to main content

Байгалийн ухааны нэгдмэл олимпиад амжилттай болж өнгөрлөө

Байгалийн ухааны нэгдмэл олимпиад амжилттай болж өнгөрлөө
    Өнөөдөр Орхон аймагт Байгалийн ухааны нэгдмэл олимпиад амжилттай болж өнгөрлөө. Тус олимпиадыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачлага дор Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Боловсролын үнэлгээний төв хамтран зохион байгуулсан юм.

    Нийт оролцсон суралцагчдыг программын тусламжтайгаар онооны дарааллаар байр эзлүүлэн хамгийн өндөр оноо авсан 20 сурагчийг шалгаруулахад Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагчид эхний гурван байрыг эзэлсэн . Өөрөөр хэлбэл тус сургуулийн сурагч С.Сувданчимэг 114 оноогоор тэргүүн байр, Т.Цэлмэг 87 оноогоор 2-р байр, А.Мөнхзаяа 84 оноогоор 3-р байр эзэлсэн бол “Орхон Эмпати” сургууль, 14-р сургууль, 13-р сургууль гэх мэт бусад сургуулийн сурагчид онооны дарааллаар 20 хүртлэх байруудыг эзэлсэн. шалгарсан байна.

    Тус технологи дээр суурилсан үнэлгээний дүгнэх процесс нь 200 орчим хүүхдийн материалыг үзэж дүгнэхэд 4 минут зарцуулж байна. Монгол Улсын хэмжээнд нэг цагийн дотор 40 мянган хүүхдийн шалгалтын дүнг засаж танилцуулах бололцоотой гэсэн үг юм. Цаашид ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн ЭЕШ-ыг энэ технологиор Орхон аймагт зохион байгуулах юм байна.

ВИДЕО


ЗУРАГ:

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй