Skip to main content

“Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ

Монголын байгалийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Ж.Гарьдхүү “Эрдэнэт” үйлдвэрээс эрдэм шинжилгээний бүтээл нийлүүлсний төлбөрт 14,6 тэрбум төгрөгийг дөрвөн жил дамнан нэхэмжилжээ. Эцэст нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

Эрдэм шинжилгээний бүтээл нь “Орхон-Сэлэнгийн сав газрыг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл” нэртэй ердөө 11 боть ном юм. Өөрөөр хэлбэл нэг боть нь нэг тэрбум гурван зуун саяар үнэлэгдэх оюуны бүтээл аж. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн цагаан тоос дарах болон хаягдлын нуурыг үйлдвэрт ашигтайгаар эргүүлэн ашиглах шинжлэх ухааны үндэслэлийн талаар зөвхөн гуравдугаар ботид 70 гаруй хуудас бичигдсэн нь дэндүү чамлалтай. Эрдэмтдийн дэвшүүлсэн тойм төдий тэрхүү санаа нь 50 жилийн дараа л хэрэгжих боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг.

Худалдан авалтын ажиллагааг ил тод байлгах эрхэм зорилго дэвшүүлэн ажиллаж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч асан Д.Даваасамбуугийн гарын үсэгтэй гэрээг Ж.Гарьдхүү “бамбай” болгон барьж яваа. Гэсэн ч уг гэрээнд он, сар, өдөр, “Эрдэнэт” үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын тэмдэг, бүртгэлийн дугаар байхгүй нь хачирхалтай. Номын энэхүү шахаанд улс төрийн хүрээний эрхмүүд ч нэр холбогдсон байхыг үгүйсгэхгүй. Энэхүү асуудал нь “Эрдэнэт” үйлдвэрт онцын шаардлагагүй зүйлсийг шахдагийн тод жишээ бөгөөд цаашид эрүүгийн журмаар ч шалгагдах ёстой юм. Энэ талаар дараагийн цувралдаа мэдээлэх болно.

Д.МЭРГЭН

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


Зочин17 hours ago 103.229.120.225

Даваасамбуугийн хийсэн маш их гэрээнүүд байгаа ш дээ. Даваасамбууд эрүү үүсгэж шалгахгүй, яагаад удаад байнаа? Даваацэрэн, Даваасамбуу нар Эрдэнэтээр тоглоод идэж уугаад дууссан даа


Зочин5 days ago 202.21.99.53

49 хувийнхантай гэрээ хийчихээд л захиалгат матераил тавиад л байх юм даа