Skip to main content

Цагаан сараар тендертэй тээврийн хэрэгслүүд үнээ нэмэхгүй

Цагаан сараар тендертэй тээврийн хэрэгслүүд үнээ нэмэхгүй
    Сар шинийн өдрүүдээр Орхон аймгийн нийтийн тээвэрт 12 чиглэлд нийтдээ 539 суудлын тэрэг, 68 том болон дунд оврын автобус үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс хот хооронд 92 суудлын автомашин, 12 том оврын автобус үйлчилгээ үзүүлнэ.

    Автобусны тухайд өглөөний есөн цагаас орой таван цаг гучин минут хүртэл өдөрт есөн автобус явах бол авто тээврийн төвтэй гэрээтэй долоон байгууллагын 92 суудлын машин оройн 20 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Үнэ тариф-ийн хувь ямар нэгэн нэмэгдэл байх ёсгүйг гэрээтэй байгууллагуудад анхааруулжээ.

    Иргэдийн эрэлт нэмэгдэж, хот хооронд ачааллаа даахгүйд хүрвэл хуваарьт цаг бүр дээр нэмэлт автобус гаргахаар бэлтгэлийг хангажээ. Мөн амарч байгаа гэрээтэй тээврийн компанийн суудлын машиныг нэмэлтээр гаргах зохицуулалтыг хийжээ. Харин төмөр замын хувьд нэмэлт 7 воган гаргаж байна. Сар шинэ болон шинэ жилийн баяруудаар хот хооронд зорчигч тээвэрлэх тээврийн хэрэгслийн үнэ нэмэгдэх асуудал байдаг.

    Тэгвэл авто тээврийн төвтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд үнэ нэмэгдэх асуудал байхгүй гэдгийг хэлж байна. Тиймээс иргэд баярын өдрүүдээр зөвшөөрөлтэй тээврийг хэрэгсэлд сууж батлагдсан үнэ тарифаар үйлчлүүлэхийг анхаарууллаа.

     Мөн авто вокзал дээр тээвэр зохицуулагч ээлжлэн ажиллаж, тээврийн хэрэгслүүд үнэ нэмж байгаа эсэхэд хяналт тавина гэдгийг хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ЗочинFeb 19, 2018 172.68.255.106

ERDENET OVOOTIIN TUMUR ZAMIIN TRAS DAGUU MAL AMITAN SALAA ZAMIIN ZAVSAR HOLOO HAVCHUULHAAS HAMGAALSAN NUHEN GARTS HIIGEECH


ЗочинFeb 14, 2018 27.123.212.139

Ali hediin nemsen ym bishuu