Skip to main content

С.Цэнд-Аюуш улсын аварга малчин боллоо

С.Цэнд-Аюуш улсын аварга малчин боллоо
    Гал бичин жилийн төгсгөлд Орхон аймаг, Баян-өндөр сум, Цагаанчулуут багийн малчин С.Цэнд-Аюуш улсын сайн малчнаар тодорлоо. Тэрээр мал аж ахуйн салбарт 22 жил ажилласан бөгөөд малын тооноос илүү, чанар, ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэллээ. Мөн 2017 онд тэрээр 759 тоо толгой мал тоолуулж, өнгөрсөн жилээс 4.2 хувиар өсгөжээ.

     Улсын сайн малчнаар тодорч буй С.Цэнд-Аюуш нь сүүлийн гурван жилд дөрвөн залуу малчин өрхөд мал маллах, арга ухаан, зааж, сургаж 118 мал өгч малжуулсан. Сүүлийн гурван жилд жил дараалан 100 эхээс 102.7-104.2 хувиар төл бойжуулан, малаа төлөөр нь 4.2-9.4 хувиар өсгөсөн.

     Мөн монгол орны цаг уурт тохирсон, ашиг шим өндөртэй, батлагдсан үүлдэр омгийн, үржлийн малыг цөм сүргийн аж ахуйгаас худалдан авч, малын чанарыг сайжруулсны үр дүнд, малын чанар сайжирснаар зэргэлдээх сумын малчдад жил бүр 50 толгой үржлийн өсвөр хээлтэгч, 10 толгой хээлтүүлэгч малыг бойжуулан борлуулж байна.

     Гал бичин жилийн төгсгөлд улсын сайн малчнаар тодорч буй С.Цэндаюуш нь Орхон аймгаас тодорч буй 10 дахь сайн малчин юм. Энэ жил улсын хэмжээнд 136 сайн малчин тодорч байгаагийн 10 нь хошой сайн малчид ажээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй