Эрдэнэт

ДАВАН ТУУЛАГЧДЫН ДУУ ХООЛОЙ

    “Охин тань чулуун дээр бүдэрч унаад цус алдаад байна” гэсээр хүүгийнх нь найз бага насны охиныг тэврэн ээжийнх нь ажлын газарт иржээ. Гэвч охиныг эмнэлэгт хүргэсний дараа үзлэг хийсэн эмч нь аймшигт үнэнийг илчилсэн байна. Ердөө долоон настай охин бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагч болсон энэхүү бодит түүхийг хөндсөн олон жилийн өмнөх нэвтрүүлэг одоо ч хүмүүсийн сэтгэлийг сэрдхийлгэж байна.

    Хотын хөл чимээнээс хол цэвэр агаар, саруулхан танхимд суух 20 эмэгтэй сэтгүүлч, 20 эмэгтэй өмгөөлөгчийн сэтгэлийг нэг л зүйл чилээнэ.Үхэл сэхлийн заагт орсон монгол охид эмэгтэйчүүдийн аврал эрсэн дуудлага, хүчирхийллийн хохирогч, даван туулагчдын зүрх зүсэм бодит түүхүүд... Энэ бол бэлгийн хүчирхийлэл, хүний наймаа, ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой хэргүүдийг мэдээлэх, өмгөөлөхөд шаардлагатай мэдлэг, чадварыг сэтгүүлчид, өмгөөлөгчдөд олгосон “Хохирогч төвтэй-Мэдээлэл-Өмгөөлөл” сургалт юм.

    Тиймээ,тэдгээр түүхийн нэг нь долоон настай охиндаван туулсан аймшигт хэрэг байлаа. Ахынхаа найзад ёс бусаар хүчирхийлүүлсэн балчирхан охин “Би уначихсан юм” гэхээс өөр юу ч хэлээгүй гэдэг. Өөрт нь юу тохиолдсоныг бүрэн ойлгож чадахааргүй нялх балчир байсан болоод тэр байх.

    Зөвхөн 2015-2016 онд л гэхэдулсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч, даван туулагч болсон тухайХүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурдсан байна. Хүчиндүүлсэн хоёр хүүхэд тутмын нэг нь буюу 140 гаруй хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдсэн хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хэчнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг бид мэдэхгүй. Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынмэргэжилтэн Н.Чулуунцэцэг “Цагдаагийн газар болон манай байгууллагын тоо зөрөх тохиолдол гардаг. Зөвхөн 2017 онд таван бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэл болон хойд эцэг нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан хэргийн хохирогчидтой ажилласан. Энэхүү байгууллагад ажиллаж байх хугацаанд зургаан настайгаасаа эхлэн 10 гаруй жил хойд аавынхаа хүчирхийлэлд өртсөн охиныг ээж нь мэдсээр байж хэлээгүй тохиолдол гарсан. Тухайн охин өөрөө манай байгууллагад хандаж мэдэгдсэн тохиолдол бий” хэмээн ярилаа. Харин аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн онд10 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай бүртгэл байгааг Гэр бүлийн, хүүхдийн хүчирхийллийн эсрэг цагдаагийн ахлах байцаагч Л.Содбилэг дурдсан юм. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 10 хүүхэд тутмын зургаа нь ураг төрлийн хүчирхийллийн даван туулагч болсон байдаг.Аймгийн цагдаагийн газарт хүчирхийлэлд өртөж болзошгүй эрсдэлт бүлгийн өрхийн судалгаанд 51 хүүхэд бүртгэлтэй байдаг аж. Орхон аймгийн цагдаагийн газрын Гэр бүлийн, хүүхдийн хүчирхийллийн эсрэг цагдаагийн ахлах байцаагч Л.Содбилэг “Аймгийн хэмжээнд бүх багуудын судалгааг дахин нэгтгэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хийхээр төлөвлөж байна” хэмээн ярилаа.

    Ураг төрлийн хүчирхийллийн хамгийн том золиос нь хүүхэд болдог. Хүүхдийн эрхийг хязгаарлан томчууд өөрсдөө дур мэдэн хэргийг нуун дарагдуулдаг явдал нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг болдог байна.Үүний зэрэгцээ, хүчирхийллийн хохирогч, даван туулагчдын сэтгэл санааны хохирлыг үнэлэх, барагдуулах эрх зүйн орчин манайд бүрдэж амжаагүй. Бие, сэтгэлийн асар том шархтай үлдсэн хүүхдүүдэд үзүүлэх сэтгэл заслын үйлчилгээ үгүйлэгдэж байгааг мэргэжилтнүүд онцолж буй. Төсөв, мөнгө хүрэлцээгүй гэдэг шалтгаанаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйчийн зөвлөгөө ганц, хоёр удаа өгөөд өнгөрдөг. Гэтэл сэтгэлийн шархыг эмчилж, эдгээхийн тулд мэргэжлийн, цогц үйлчилгээ шаардлагатай. Ийм үйлчилгээ байхгүйгээс болж хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд сэтгэлийн “өвдөлт”-тэй үлдэж, насан туршдаа үүнийг даван туулах гэж шаналж, цөхөрч байна.

    Хүйсийн Тэгш эрх төвийн тэргүүн Г.Ганбаягсах “Ураг төрлийн хүчингийн хохирогчдыг тухайн хүчингийн гэмт хэрэг болсон газраас холдуулан сэтгэл заслын эмчилгээ хийсний дараагаар л өмгөөлөгч, цагдаа нарт байцаалт өгөх хэрэгтэй байдаг” тухай ярилаа. Хойд эцэгтээ дөрвөн жил тасралтгүй хүчирхийлүүлсэн охиныг 12 настайдаа жирэмсэн болсон хойно л мэдсэн хэрэг гарсан. Бүтэн дөрвөн жилийн хугацаанд давтамжтай үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч хүчиндүүлж байсан ор, хөнжил бүхий гэртээ цаашид үргэлжлүүлэн амьдрах ямар байх бол? Бэлгийн хүчирхийллийг даван туулсан хүүхдүүдэд үзүүлэх цогц үйлчилгээ яах аргагүй үгүйлэгдэж байгааг тэдний “дотроо хадгалсан” дуу хоолой сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 44
  • 17
  • 1

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

8 cэтгэгдэлтэй


dfgFeb 20, 2018 172.68.254.74

dfg


ssdfFeb 20, 2018 172.68.254.74

sdd


viagraFeb 13, 2018 46.118.122.217

comment3, cheap viagra generic, 2157,


cheap viagraFeb 13, 2018 134.249.141.24

comment5, http://essaywritingserviceoc.com cheapest essay writing service, 153981,


generic cialisFeb 12, 2018 134.249.141.24

comment3, http://genericcialisoc.com generic cialis cheap, qjyx,


generic cialisFeb 12, 2018 46.118.122.217

comment5, cheap viagra, 670,


essay writingFeb 12, 2018 134.249.141.24

comment6, http://genericcialisoc.com generic cialis, xik,


Муухай юмнуудFeb 12, 2018 27.123.212.143

Ямар хэцүү юм бэ хэнд итгэх болж байнаа