Skip to main content

Орхон аймагт 2017 онд чанаргүй зээл буурч, хадгаламж 25 тэрбумаар нэмэгджээ

Орхон Монгол банкны салбар
     Орхон аймаг дахь Монгол банкны хэлтсээс Зээл, зээлийн чанарын үзүүлэлтийг гаргажээ. 2017 оны жилийн эцсийн байдлаар Орхон аймгийн нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар буюу 38.9 тэрбум төгрөгөөр, хэвийн зээлийн үлдэгдэл 18.7 хувиар буюу 39.9 тэрбум төгрөгөөр, анхаарал хандуулах зээл 29.8 хувиар буюу 539.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдсэн бол чанаргүй зээл 28.6 хувиар буюу 1.6 тэрбум төгрөгөөр буурсан байгаа юм.

    Мөн Олгосон зээл өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар буюу 38.2 тэрбум төгрөгөөр, төлөгдөж, зээл өссөн дүнгээр 3.8 хувиар буюу 6.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ. Харилцах, хадгаламжийн үзүүлэлтүүдийг харахад Харилцах дансны үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 85.2 хувиар 38.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

    Хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 13.9 хувиар буюу 25.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 205.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Орхон аймгийн хувьд харилцах, хадгаламж жил бүр өсөж байгаа бөгөөд сүүлийн 3 жил өссөөр байгааг ОРХОН АЙМАГ ДАХЬ МОНГОЛ БАНКНЫ ХЭЛТЭС мэдээллээ. Харин олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа ипотекийн зээлийн талаар одоогоор ямар ч мэдээлэл байхгүй байгаа гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй