Skip to main content

Буддын шашны хийдүүд “Мандал өргөх” номын ёслолыг хамтран хийнэ

Буддын шашны хийдүүд “Мандал өргөх” номын ёслолыг хамтран хийнэ
    Үндэсний уламжлалт цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй буддын шашны хийдүүдийн хамба лам нарыг урьж, хүлээн авч уулзлаа.

    Уулзалтанд Хутагт ламын “Ганданшаддүвлин” хийдийн хамба лам Ж.Ширнэн, “Төгсбуянт” хийдийн хамба лам О.Гэрэлтбаяр, “Гончигсүмлэн” хийдийн хамба лам А.Гурван-Эрдэнэ, “Дээдийн номын хур” буяны дуганы лам М.Азтай, “Жалданжанчүвлин хийд”-ийн хамба лам Б.Мөнхтогоо, “Мөнхийн зул” хийдийн лам Н.Ганзориг, “Бал Сажа Лэгшад Норовлин” хийдийн хамба лам Л.Дашхүү “Очир” хийдийн Р.Чулуут нар хүрэлцэн ирсэн юм. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва цагаан сарын баярыг тэмдэглэх уламжлалт ёсоо дээдлэн хэт үрэлгэн байдал гаргахгүй байх талаар, “бэлгэдэл”-ийн утгатай баяр гэдгийг сурталчилан таниулахыг, “Цагаан сар”-ын шинийн нэгний өглөө “Мандал өргөх” номын ёслолоо хийдүүд нэгдэн хамтарч хийх талаар хийдийн хамба лам нарт уриалсан юм.

    Мөн аймгийн ИТХ-ын даргын санаачилгаар “Малчиддаа туслах аян”-г буддын шашны хийдүүд хамтран зохион байгуулахаар боллоо. Буддын шашны 8 хийдийн хамба лам нар аймгийн ИТХ-ын даргын энэхүү уриалгыг дэмжин “Мандал өргөх” номын ёслолоо Цагаан сарын шинийн нэгний өглөө 7:00 цагт “Бурхан багш”-ийн цогцолбор, “Жалданжанчүвлин хийд”-д нэгдэн, хамтарч хийхээр боллоо.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй