Skip to main content

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн тайлангийн хурал боллоо

    “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олон жил бүрийн эхний улиралд багтаан өмнөх оны ажлын үр дүнг хэлэлцэж, үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгдөг. Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд “Эрдэнэт” үйлдвэрийн 2017 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурал энэ сарын зургаанд эхэлсэн.

    Эхний өдөр Лаборатори судалгааны төв, Ган бөмбөлгийн цех, Чанар хяналтын хэлтэс, Засвар монтажийн цех ажлаа тайлагнасан бол хоёрдугаар сарын долоонд Авто тээврийн байгууллага, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Эрчим хүчний цехүүд тайлангаа танилцууллаа.

     2017 оны үйлдвэрлэл, эдийн засаг, аж ахуйн үйл ажиллагааны үр дүнгийн тайлангийн хурлын ажлын хэсгийг үйлдвэрийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Д.Эрдэнэцогт ахалж, орлогч даргаар Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг, гишүүдээр Хууль эрхзүйн газрын дарга Д.Цэрэнбадам, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, нийгмийн цехүүдийг хариуцсан комиссийн даргаар Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгч Д.Дэлгэрбаяр болон хэлтэс, бүтцийн нэгжийн дарга, удирдлага, мэргэжилтнүүд ажиллаж байна. Үр дүнгийн тайлангийн хурал өнөөдөр /хоёрдугаар сарын найман/ үйлдвэрийн нийгмийн цехүүдийн үйл ажиллагааны мэдээллийг үргэлжлүүлэн хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөв.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


canadian pharmacyFeb 11, 2018 134.249.141.24

comment3, https://viagrauny.com buy viagra online, 755,