
“Гэгээн муза 2018” наадамд Орхон аймгийн уран бүтээлчид дөрвөн жүжгээр оролцож байна Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг Гэгээн муза-2018 наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт Орхон аймгаас эхэллээ. Орхон аймгийн хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид драмын хоёр, монодрамын 2 жүжгээ шүүгчдэд шалгуулж байна.
2017 онд Орхон аймгийн хүүхэд, залуучуудын театрийн уран бүтээлчдийн үзэгчдэд хүргэсэн зохиолч МУСТА н.Батхуягийн зохиол "Хүний хүрэм" драмын жүжиг, зохиолч н.Баатархүүгийн "Миний ээж" уянгын драмын жүжгээр наадамд оролцож байна. Мөн монодрамын төрлөөр тус театрийн жүжигчин Ганбатын Мишээл "Итгэлийг эвдэгч", мөн Г.Мишээлийн зохиол "Нохойн хурим" ганц хүний жүжгийг МУСТА н.Уранбилэг нар тайзаа амилуулан, шалгуулах юм. "Гэгээн муза-2018" наадам энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдана.
Наадам 2 үе шаттай зохиогддог бөгөөд эхний шатанд хөдөө орон нутаг болоод төвийн, театрийн уран бүтээлчид нэр дэвшүүлж буй бүтээлээ шүүгчдэд шалгуулдаг билээ. Харин хоёрдугаар шатанд нэгдүгээр шатанд шалгарсан бүтээлүүд оролцох эрхтэй болдог юм.