Skip to main content

Инженерийн шугам сүлжээний хамгаалтын зайг алдагдуулж барьсан 24 өргөтгөл байна

Зөвшөөрөлгүй өргөтгөлийг нураалгана
     “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-аас гаргасан судалгаагаар Орхон аймагт дулааны холболтоо дур мэдэн өөрчилж, пааранд секц нэмсэн 32, ИШС-ний хамгаалалтын зурвасны зай хэмжээг харгалзан үзэлгүй өргөтгөл барьсан 24 ААНБ байна. Инженерийн шугамын голточийн өргөнөөс хамааран ойролцоогоор 5-6 метрийн зайд ямар нэгэн барилга байгууламж барьж болохгүй.

    Өнөөдрийн байдлаар ИШС-ний хамгаалалтын зурвасны хэмжээнд заасан талбайгаас дотогш оруулж өргөтгөл гаргасан 24 айл өрх, ААНБ байна. Ихэвчлэн 100 айл худалдааны төвийн ойр орчимд зай талбайг харгалзан үзээгүй өргөтгөл барьсан тохиолдлууд байна. Эдгээр барилгыг дулааны улирал эхлэхээр буюу хавраас нурааж эхлэх ажээ.

    Өргөтгөл барих, инженерийн шугам сүлжээ халаалтын системийг дур мэдэн иргэд өөрчилсөн тохиолдолд холболтыг хэвийн болгох өргөтгөлийг нураах зардлыг буруутай этгээд буюу иргэд өөрсдөө гаргадаг. Орон сууцны байранд өргөтгөл хийж, дулааны системийг өөрчлөх нөхцөлд техникийн нөхцөлийг гаргаж зөвшөөрөл авах ёстой.

     Гэхдээ нийтийн зориулалттай орон сууцанд ийм зөвшөөрөл олгох боломжгүй байдаг ч иргэд дур мэдэн холболтоо өөрчилдөг байна. 2017 оны 12 сараас хойших байдлаар дулааны холболтоо дур мэдэн өөрчлөн бусад айл өрхийн дулааны шугамд нөлөөлсөн 32 айл өрх, ААНБ тооцоолон гаргажээ. Эдгээрээс 16 айлын холболтыг хэвийн болгож ажиллажээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 1
  • 0
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

3 cэтгэгдэлтэй


Erch5 days ago 103.212.119.232

Zov.neh davhriin bairnd bdg buh humuus tegvel orgotgood l bn bizdee geree.bugdiig n nuraa


loi6 days ago 41.85.161.187

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081


ZochinJan 12, 2018 66.181.177.227

Ер нь байрнуудад хийсэн өргөтнблийг бүгдийг нь нураах хэрэгтэй хулганы нүх шиг балиар амбөөрууд