Skip to main content

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойг угтан “Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий гэнэ сарын 12-14-ний өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулна.

    Тэмцээнд 25 багийн 300 орчим тамирчид оролцохоор бүртгүүлсэн бөгөөд эрэгтэй, эмэгтэй 10н жинд хурд, хүч, авьяас чадвараа сорих юм. Тэмцээн гурван өдөр үргэлжлэх бөгөөд гурван дэвжээнд зэрэг барилдаан эхэлнэ. Эхний өөр хөнгөн жингийн барилдаанууд явах бол сүүлийн өдөр эрэгтэй эмэгтэй, хүнд жингийн барилдаан болон багийн төрөлд аваргууд тодорно.

    Мөн тэмцээнийг олон улсын зэрэгтэй 20, улсын зэрэгтэй 24 нийт 44 шүүгч шүүн явуулах ажээ Энэхүү тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчид Улаанбаатар хотод 7 сарын 21-н болох сорилгод орох шалгуур болно. Уг сорилгоор Азийн наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулдаг юм. Мөн цаашлаад 2020 оны Токиогийн олимп оролцох үндэс суурь болно.

    Тэмцээнийг үзэж сонирхох хүсэлтэй ард иргэн Хангарьд ордны касс болон орох хаалган дээрээс билетээ худалдан авна. Билетийн үнэ 2000 төгрөг байна. Тэмцээн болох өдрүүдэд урьдчилсан шатны барилдаан өглөө 9 цагаас жин үзсэний дараа эхлэх бол 18:00 цагаас финалын барилдаанууд эхэлнэ. Мөн энэхүү насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Орхон аймгийн хоёр багийн 40 орчим тамирчин оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


loi6 days ago 41.85.161.187

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081