Skip to main content

Бага насны хүүхдийг эцэг эхтэй уулзуулахгүй байх зөрчил илэрчээ

    Бага насны хүүхдийн эрх зөрчигдсөн хэд хэдэн зөрчил 2017 онд илэрчээ. Тодруулбал, Хорих 437 дугаар ангид хоригдож байгаа эмэгтэйгээс ХЭҮК-д гомдол ирсэн юм. Ял эдэлж байгаа эмэгтэй хүүхдүүдийн асран хамгаалагч нь ээжтэй нь уулзуулахгүй байх, мөн гэр бүл салсан тохиолдолд эцэг эхтэй нь хүүхдийг нь уулзуулахгүй байх зөрчил Орхон аймаг илрээд байна.

    Тухайн хүүхэд аав ээжтэйгээ уулзах сонирхолтой байдаг ч хоёр тал өөрсдийн таарамжгүй харьцаанаас үүдэн хүүхдийн эрхийг зөрчдөг байна. 2017 онд хүний эрхийн үндэсний комиссын Орхон аймаг дахь референтэд 69 иргэн хандаж хууль эрхзүйн туслалцаа авч, 12 иргэн гомдол гаргасны дагуу хуулийн хугацаанд хянан шийдвэрлэжээ.

    Иргэд ихэвчлэн хөдөлмөрийн хөлс, гэр бүл цуцлуулахтай холбоотой асуудлаар хуулийн зөвлөгөө авдаг бол тэжээн тэтгэх, асран хамгаалах, эрүүдэн шүүхтэй холбоотой гомдлууд түлхүү ХЭҮК-д ирдэг ажээ.

    2017 онд Орхон аймгийн засаг дарга, болон цагдаагийн газарт ХЭҮК-оос зөвлөмж хүргүүлжээ. Төрийн албан хаагчид дарамт шахалт үзүүлсэн гэх гомдлыг хянан шалгаж үзсэний үндсэн дээр засаг даргад зөвлөмж хүргүүлсэн бол цагдаагийн газарт саатуулах байр нь орчин нөхцөлийн хувьд хүний эрхийг хангаж чадахгүй гэсэн үндэслэлээр зөвлөмж хүргүүлсэн байна.

         Саатуулах байр нь эрэгтэй эмэгтэй, бага насны хүүхэд гэсэн тусгаар өрөө байхгүй, агааржуулалт хангалтгүй байдаг зэрэг шалтгаан нь хүний эрхийг зөрчиж байна гэж үзсэн аж. Үүний дагуу орон нутгийн төсвөөс 78 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж цагдаагийн газрын зоорийн давхрыг засварлан шинэ саатуулах байрыг ашиглалтад оруулаад байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

1 cэтгэгдэлтэй


loiJan 15, 2018 41.85.161.187

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081