Skip to main content

Хүнд даацын автомашиныг замын хөдөлгөөнд цагийн хязгаартай оролцуулна

    Аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Авто тээврийн төвүүд хотын доторх замын хөдөлгөөнд хүнд даацын болон ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох төсөл журмыг боловсруулж байгаа юм.

     Засаг даргын зөвлөлийн хурлаас энэхүү асуудлыг дэмжсэн бөгөөд цаашид АИХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталж мөрдөх юм. Ингэснээр хотын төв зам дахь ачаалал буурах бөгөөд зөвшөөрөгдсөн цагуудад том оврын ачааны болон хүнд даацын автомашинууд хөдөлгөөнд оролцох юм.

    Манай аймгийн хувьд замын хөдөлгөөнд өдөрт 10 мянга гаруй автомашин оролцдог. Авто тээврийн төвд бүртгэлтэй нийт 24594 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас ачааны автомашин 4756, тусгай зориулалтын 214, цистерн 235, зүтгүүр 102, механизм 178, чиргүүл 171 бүртгэгджээ.

    Эдгээр том оврын болон ачааны авто машиныг цагийн хязгаарлалттайгаар хотын төвийн замын хөдөлгөөнд оролцуулдаг болгохоор журам боловсруулж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй