Skip to main content

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлд хамрагдах иргэд ХХҮГ-т хандах шаардлагатай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Нийгмийн халамжийн сангаас санхүүжилт авах боломжтой

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, иргэдийн бүлэг, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн нэгж байгуулсан иргэн, ажил олоход хүндрэлтэй болон гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэдийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жижиг зээлийг олгож эхэлжээ.

    Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10 сая, иргэдийн бүлэгт нэг гишүүнд 2 сая, нөхөрлөл хоршоо, аж ахуйн нэгжид 20 сая хүртэл төгрөгийн зээлийг хоёр жил хүртэл хугацаагаар Голомт банкаар дамжуулан олгоно. Эргэн төлөлт 2019 оны 09 сар хүртэл байх бөгөөд сарын 0.7 хувь /жилийн 8.4 хувь/ хүүтэй байна. Хөдөлмөр эрхлэлийг дэмжих сангаас 700 сая төгрөгийн санхүүжилтийг Орхон аймагт хуваарилсан бөгөөд өнөөдрийн байдлаар 20 иргэн, ААНБ-д 188 сая төгрөгийн зээл олгоод байна.

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭН: Шинээр ажлын байр нэмэгдүүлэх гэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум багийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандана.

  1. Өргөдөл, ААНБ бол албан тоотоор хүсэлт гаргах /өргөдөлд ажлын байрны хаягийг тодорхой бичих/
  2. Төсөл /үйл ажиллагааны болон ажлын байрны зураг хавсаргах/
  3. Эзэн, захирлын иргэний үнэмлэх-ний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  4. Ажлын байраар хангагдах иргэдийн иргэний үнэмлэх-ний хуулбар, мэргэжлийн үнэмлэх дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтэртэй бол дэвтрийн хуулбар Түрээсийн гэрээ /өрхийн үйлдвэрлэгч бол үйл ажиллагаа явуулж байгаа газар болон байшингийн гэрчилгээ/-ний хуулбар
  5. Багийн Засаг даргын тодорхойлолт /үйл ажиллагаа эрхэлдэг эсэхийг тодорхойлсон/ бүрдүүлэн ХХҮГ-т өгнө. ХХҮг-аас зээл олгох боломжтой тохиолдолд материалыг банк руу шилжүүлж, банкны хурлаар зээл олгогдоно. Тухайн сард зээлийн эргэн төлөлтөө давхар төлөх боломжтой нөхцөлд давхар зээлтэй байсан ч зээл олгогдох боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

0 cэтгэгдэлтэй