Skip to main content

Япон, Солонгос улс руу Орхон аймгаас ажиллах хүч нийлүүлнэ

    Орхон аймаг нь гадаад хамтын ажиллагааны хүрээнд Японы Токомачи болон Солонгосын Юусон хоттой хамтран ажилладаг. Өнгөрсөн онд хийсэн айлчлалын хүрээнд тус хотуудад ажиллах хүч экспортлох анхан шатны гэрээ хэлэлцээрийг хийжээ. Токомачи хоттой ирэх хавар албан ёсоор гэрээ хэлцэл байгуулагдаж ирэх жилээс барилга, эрүүл мэнд, боловсролын салбарт боловсон хүчин гаргах боломжтой болно.

    Мөн Монгол улсад суух БНСУ-ын элчин сайдын яамтай АЗДТГ гэрээ байгуулж тус улсын Юусон хот руу Орхон аймгаас ажиллах хүч тус хот руу экспортлох    болжээ. Тус хот нь далайн эргийн хот учраас далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэр, түүхий эд цуглуулах гэх зэрэг улирлын чанартай 3-10 сарын хугацаанд ажиллах түр ажлын байранд Эрдэнэт хотоос ажиллах хүч авах юм.

Аймгийн засаг дарга 1 сарын 11-ны өөр тус хот руу айлчлал хийх бөгөөд энэ үеэр эцсийн гэрээн гарын үсэг зурж, зарим зүйлс тодорхой болох ажээ.

    АЗДГ-т ирүүлсэн саналдаа Эрдэнэт хотоос ирэх иргэд ажлын таван өдөр, нэг цаг далайд бусад цагийг эх газар ажиллаж сардаа 1.5 сая воны цалин авна гэдгийг тусгасан байна. Мөн тус хотоос 30-50 насны эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүмүүсийг авах боломжтой гэсэн санал иржээ. Эхний ээлжид явах хүмүүсийн өрхийн нэг ч гишүүн нь ажил хийдэггүй 2800 өрхөөс сонгон, материалыг нь авах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 4
  • 4
  • 1
  • 1
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 2

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

3 cэтгэгдэлтэй


Personal Loans Feb 8, 2018 172.68.11.31

guaranteed payday loans loans personal cash loan online personal loan online


ЗочинJan 10, 2018 27.123.214.115

Буруу зүйлийн төлөө ажлын айлчлал хийх хэрэг байна хайран төрийн мөнгө үйлдвэр барЬж ажилгүй ард иргэдээ ажилтай болгооч


ЗочинJan 10, 2018 150.129.142.112

gadaag ruu ajillah hvch niilvvlne gej baihaar ajliin bair bii bolgood eh orondoo ajilj eleg bvten amdrah, ajillah nuhtsliig bvrdvvlehed anhaarwal yasii hamag medleg bolowsroltoi chadwartai chansaatai zaluuchuudaa gadnii uls ruu aldaad... yawuulaad... ter gadaad ulsiig hugjvvleed baihaar yaj EH ORON MONGOL uls mini hugjih we... engiin Mongol irgen hvn minii haruusal...