Skip to main content

Орхон аймагт өвөлжилт хүндэрч байна

    Орхон аймгийн онцгой комисс хуралдлаа. Аймгийн хэмжээнд цасны зузаан 1-6 см зарим газартаа 10 см зузаан байгаа тул мал бэлчээрлэх боломжгүй цагаан зудын нөхцөл байдал үүссэн байна. Өвс тэжээлийн дутагдалд орсонтой холбоотойгоор Жаргалант, Баян-Өндөр сумын аюулгүй нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад борлуулж эхлээд байна.

    Тэгвэл энэ удаагийн аймгийн Онцгой комиссын шийдвэрээр аюулгүйн Нөөцийн өвс тэжээлийг 2018 оны 01 сарын 10-наас эхлэн нийт малчин өрхийн 30 хувь буюу 265 өрхөд олгохоор боллоо.

    Мөн аймаг сумдын аюулгүй нөөцийн өвс, тэжээлийн үнэ болох 131.600.000 төгрөгөөр дахин өвс худалдан авч 2018 оны 2 сарын 20 -ноос эхлэн малчдад борлуулах шийдвэрийг гаргасан бөгөөд шаардлагатай өвс тэжээлийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас нийлүүлэх боломжтой гэлээ. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрээс газар дээрх үнэ ханш 1 боодол өвс 6000-6500 төгрөгөөр худалдан авч нийлүүлэхээр тооцоолжээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0

Манай сайтыг дэмжиж LIKE дараарай. Баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetinfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88060333 утсаар хүлээн авна.

2 cэтгэгдэлтэй


ЗочинJan 10, 2018 202.9.40.66

эрдэнэтэд 7000 байхад хаа байсан Хушаатаас 6000-6500 р авна гэж юу байдын


malchinJan 9, 2018 202.9.41.40

1-6 sm bga gsn tng toogoo zasaach 20-s deesh bga shvv